2026.09.28 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов
1 цагийн өмнө 4

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, Г.Лувсанжамц, Ж.Золжаргал, Б.Жаргалан, О.Батнайрамдал нар өнөөдөр /2026.09.28/ Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын дэд захирал, Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч Тахсин Саади Седик, Олон улсын валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Суурин төлөөлөгч Маршал Миллс нарыг хүлээн авч уулзлаа.


2026-09-28 13.30.20.jpg

Уулзалтад тус Байнгын хорооны гишүүд, УИХ-д суудал бүхий нам, эвслийн төлөөлөл оролцож, макро эдийн засгийн нөхцөл өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ болон төсвийн хуулийн төслүүдийн талаар байр сууриа илэрхийлж, санал солилцов.


2026-09-28 13.29.55.jpg

Байнгын хорооны дарга, гишүүд Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй хагас жилийн өмнө уулзаж, эдийн засгийн нөхцөл байдал, сорилтуудын талаар санал солилцож байсан. Өдгөө тэдгээр нөхцөл байдал, сорилт үргэлжилсэн хэвээр байгаа ч Эдийн засгийн байнгын хорооноос төрийн өмчийн ил тод байдал, засаглалын чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг батлуулсан талаар уулзалтын үеэр танилцууллаа. Түүнчлэн Орон сууцжуулалтын төрөлжсөн банк байгуулах, Төв банкны тухай, Үнэт цаасны тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг мэдээлэв. 


2026-09-28 13.30.12.jpg

Олон улсын валютын сангийн зүгээс дэлхий нийтэд үүссэн нөхцөл байдлаас улбаатай эдийн засгийн нөхцөл байдалд Монгол Улс бэлэн байж, урьд өмнө байгаагүй хэмжээнд валютын нөөц бүрдүүлсэн, эдийн засгийн голлох үзүүлэлтүүд хэвийн түвшинд хадгалагдаж байгааг дурдлаа.


2026-09-28 13.31.49.jpg2026-09-28 13.30.35.jpg2026-09-28 13.30.41.jpg2026-09-28 13.31.37.jpg

Мөн цаашид инфляцын өсөлтийн дарамт нэмэгдэх тохиолдолд Монголбанк мөнгөний бодлогыг чангаруулж, бодлогын хүүг нэмэгдүүлэх шаардлага үүсэж болзошгүйг онцлов. Энэ нөхцөлд мөнгөний бодлогын шийдвэрийг хараат бусаар гаргах Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчин бэхжүүлэх нь чухал бөгөөд Төв банк /Монголбанк/-ны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатайг онцлов.


2026-09-28 13.31.12.jpg

Уулзалтад Олон улсын валютын сангийн Ази, Номхон далайн газрын хэлтсийн болон Суурин төлөөлөгчийн газрын эдийн засагчид, УИХ-ын Тамгын газрын ажилтнууд байлцлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Санхүүгийн баримт хуурамчаар үүсгэж, урамшуулал авсан хэргийг шүүхэд шилжүүллээ
1 цагийн өмнө 34
УИХ-ын гишүүд Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг тойрогтоо өрнүүлж байна
1 цагийн өмнө 39
Төв банкны бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг шинэчлэх шаардлагатайг ОУВС онцлов
1 цагийн өмнө 5
Жүдо бөхийн үндэсний шигшээ баг Нагояа хотыг зорилоо
1 цагийн өмнө 3
Төв Азийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (CAREC)-ийн сайд нарын бага хурал эхэллээ
1 цагийн өмнө 6
Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд В.С.Осьмаковтай уулзлаа
1 цагийн өмнө 4
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа ахмад настнуудад Асрах үйлчилгээний тухай хуулийн төслөө танилцууллаа
2 цагийн өмнө 19
Монгол Улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо
2 цагийн өмнө 46
Цэцэрлэг, ЕБС-д суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг 10 дугаар сарын 1-нээс эхэлнэ
2 цагийн өмнө 8
ХХААХҮ-ийн салбарт төрөөс олгож буй дэмжлэгийн асуудлаар сонсгол явагдлаа
2 цагийн өмнө 6
Монгол, Германы худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
2 цагийн өмнө 11
“Говьдоо ажиллая” нээлттэй өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа
3 цагийн өмнө 51
АҮЭБЯ-ны ТНБД Б.Дашпүрэв салбарын ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө
3 цагийн өмнө 46
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа дэмжлэг, урамшуулал, Засгийн газраас хариуцан төлж байгаа зээлийн хүүгийн татаас олголтын байдал, хэрэгжилт’’ сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна
3 цагийн өмнө 10
УИХ-ын төлөөлөгчид Швейцарын Холбооны Улсад парламентын бүлгийн анхны айлчлал хэрэгжүүлэв
3 цагийн өмнө 12
Ерөнхий сайд Н.Учрал “Айчи Нагояа-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
3 цагийн өмнө 13
НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхэд 4.6 жилийн хорих ял оноолоо
4 цагийн өмнө 50
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат УИХ-ын ерөнхий хяналтын сонсголд мэдээлэл хийлээ
5 цагийн өмнө 17
Техникийн хамтарсан сургалтаар анги байгууллагын болон баруун бүсийн 160 орчим алба хаагч туршлага судаллаа
5 цагийн өмнө 49
Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 32.8 сая га талбайг улсын тусгай хамгаалалтад хамруулжээ
5 цагийн өмнө 17
1 / 1