Налайх дүүргийн Засаг даргын захирамжаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, болзошгүй осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор мотоцикл, мопед, скүүтер болон түүнтэй адилтгах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлах шийдвэр хэрэгжиж байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2027 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дээрх тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хязгаарлалаа.
Энэ хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрт хяналт шалгалтыг эрчимжүүлж, хөдөлгөөний хязгаарлалтад хамаарах тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, илэрсэн зөрчлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх арга хэмжээ авна.
Иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрэм, холбогдох шийдвэрийг мөрдөж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангана уу.