2026.09.29 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд /2026.09.29/ Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын Парламентын найрамдлын бүлгийн дарга А.Нагашиматай уулзав.

Ерөнхий сайд Н.Учрал, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий манай улсын чухал “гуравдагч хөрш” Япон Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газар ямагт өндөр ач холбогдол өгч ирсэн. Хоёр улсын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа, парламент дахь найрамдлын бүлгүүдийн үүрэг, оролцоо чухал болохыг онцлов. Япон Улсын төр, засаг, ард иргэд Монгол Улсын ардчилал, нийгэм, эдийн засгийн хөгжилд тууштай дэмжлэг үзүүлж ирсэнд талархал илэрхийлж, хоёр улсын парламент хоорондын харилцаа, найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг улам бэхжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийллээ.

Мөн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдааны эргэлт, түүний дотор Монгол Улсаас Япон Улс руу чиглэсэн экспортын бараа бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад ач холбогдол өгч байгааг тэмдэглэв. “Инженер, технологийн дээд боловсрол” (MJEED), “Япон загварын инженер, технологийн дээд боловсролоор дамжуулан инженер бэлтгэх орчныг сайжруулах” (KOSEN) төслүүдийн хүрээний хамтын ажиллагааг үргэлжлүүлэх, Монгол иргэд Япон Улсад зорчих нөхцөлийг үе шаттай хөнгөвчлөх чиглэлээр хамтран ажиллахыг хүслээ. 

Бүлгийн дарга А.Нагашима, Ерөнхий сайдын хувиар анхны албан ёсны айлчлалаа Япон Улсаас эхлүүлж буйд талархал илэрхийлэв. Бүлгийн зүгээс хоёр талын харилцааг улам хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа тодотгосон юм. 

Талууд хоёр улсын парламент хоорондын харилцааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалт, боловсрол, соёл, иргэдийн харилцан солилцоог өргөжүүлэх, 2027 онд тохиох дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэх талаар санал солилцлоо. 


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Налайх дүүргийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд төр, олон нийтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо
7 мин өмнө 1
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
35 мин өмнө 0
Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв
40 мин өмнө 3
Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Намтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
43 мин өмнө 5
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
44 мин өмнө 3
Төв Азийн бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх санамж бичиг байгуулав
1 цагийн өмнө 6
“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа
1 цагийн өмнө 5
Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
1 цагийн өмнө 6
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1 цагийн өмнө 36
Эрчим хүчний яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2 цагийн өмнө 10
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
2 цагийн өмнө 45
Дорнод аймгийн Матад суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2 цагийн өмнө 45
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх хэргийг прокурорт буцаав
2 цагийн өмнө 9
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2 цагийн өмнө 9
АТГ: Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
3 цагийн өмнө 41
"Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна
3 цагийн өмнө 9
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн сэдвээр үргэлжлэв
4 цагийн өмнө 44
Олон улсын хүүхдийн спортын наадмаас Монголын баг тамирчид 45 медаль хүртлээ
4 цагийн өмнө 10
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 179,546 иргэнийг хамруулжээ
4 цагийн өмнө 11
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
4 цагийн өмнө 40
1 / 1