2026.09.25 Баасан гараг
УБ цаг агаар, УБ
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан Улсын Их Хурал, Тамгын газраас өнөөдөр (2026.09.25) ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт уулзалт арга хэмжээг нээж хэлсэн үгийнхээ эхэнд, Монгол төрийн эрх барих хууль тогтоох, ард түмнийг төлөөлөх дээд байгууллагын парламентад Ардын Их Хурлын депутат, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан төр, нийгмийн зүтгэлтнүүд, Тамгын газарт ажиллаж байсан нийт ахмадууд, азай буурлуудадаа Олон улсын ахмадын баярын мэндийг дэвшүүлэв.

Ахмад настнаа хүндэтгэх, тэднийхээ хөдөлмөр, нийгэмд оруулсан хувь нэмэр, амьдралын арвин туршлагаас суралцах нь зөвхөн нэгэн өдрийн тэмдэглэлт үйл явдал бус, хүн ёсны жудаг, монгол үндэстний уламжлалт ухаан, амьдралын гүн философи гэдгийг Улсын Их Хурлын дарга энэ үеэр онцлон тэмдэглэв. 

Мөн Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент Улсын Бага Хурал байгуулагдсаны ойг хэдхэн хоногийн өмнө тэмдэглэн өнгөрүүлснийг Улсын Их Хурлын дарга дурдаад, нам, бүлэг, фракц, жигүүрийн явцуу эрх ашиг, хувийн сонирхолд хөтлөгдөхгүйгээр улс орон, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийн төлөө мэдлэг чадвар, сэтгэл зүтгэлээ зориулж, дайчлан ажиллаж, зөвшилцөж, зөвийг олж ажилладаг парламент ёсны сайн уламжлалыг Улсын Бага Хурлаас эхлэн өдгөө найм дахь удаагаа Монгол Улсын Их Хурал төгөлдөржүүлэн залгамжилж явааг дуулгалаа.

Туршлагатай парламентчид, Тамгын газрын ахмад буурлууд ард түмнийхээ итгэлийг дааж, нийгмийн олон талын дуу хоолойг сонсон, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн, төрийн бодлого шийдвэрээ гаргаж ирсэн үнэ цэнтэй уламжлалыг үлдээсэнд чин сэтгэлээсээ талархаж явдгаа Улсын Их Хурлын дарга онцолсон. 

Иргэдийнхээ санаа бодол, амьдралд тулгамдсан асуудлыг сонсож, түүнд тулгуурлаж шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж ажиллаж буйгаа Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тодотгоод, энэ хүрээнд өнгөрсөн хаврын чуулганаас эхлээд “Нээлттэй парламент” шинэчлэлийн хөтөлбөрийг дэвшүүлсэн талаараа танилцуулав. Хөтөлбөрийн хүрээнд Улсын Их Хурлын үйл ажиллагааг зөвхөн нээлттэй мэдээлдэг бус иргэддээ оролцуулдаг, сонсдог, тэдний хяналт тавих боломжийг олгоход чиглэж, төрийн үйлчилгээний “И-Монголиа” системд “УИХ таныг сонсож байна” цэсийг нэвтрүүлсний зэрэгцээ “Нээлттэй парламент” танхимыг нээж, Улсын Их Хурлын гишүүд, иргэд хоорондоо чөлөөтэй уулзаж, санал солилцох боломжийг нэмэгдүүлсэн зэргээр хийж, хэрэгжүүлж буй ажлынхаа талаар танилцуулсан.

Түүнчлэн иргэдийнхээ санал хүсэлтэд тулгуурлан зээлийн хар жагсаалт, орон сууцны захиалгын луйвар, цахим гэмт хэрэг зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэхээр эрх зүйн орчныг сайжруулахаар гишүүдээс өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэж буй талаараа дуулгав.

Ахмад настнаа хүндэтгэн хүлээн авах арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Ш.Раднаасэд, Улсын Их Хурлын Тамгын газрын дэргэдэх Ахмадын хорооны дарга Ц.Шаравдорж нар болон Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурал болон Улсын Их Хурлын гишүүн мөн Тамгын газарт ажиллаж байсан нийт 120 гаруй ахмад оролцов. 

Хүндэтгэл үзүүлэх үйл ажиллагаанд хуран цугласан Улсын Их Хурал, Тамгын газрын ахмад настнуудыг төлөөлж, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Ахмадын хорооны дарга Ц.Шаравдорж, Улсын Их Хурлын гишүүн асан Ч.Авдай нар үг хэлж, санал бодлоо илэрхийллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

С.Эрдэнэтуяа: Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн хүнд мод тарих албадлагын арга хэмжээ хэрэглэж байна
30 мин өмнө 39
УИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтой
38 мин өмнө 2
Мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг хэрэгжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо
40 мин өмнө 1
ОУВС-ын төлөөлөгчид Монгол улсын эрдэс баялгийн салбарын шинэчлэлийн бодлогыг сайшаав
55 мин өмнө 2
Монгол Улсын Их Хурал, Тамгын газар ахмад настнууддаа хүндэтгэл үзүүллээ
58 мин өмнө 2
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
1 цагийн өмнө 38
Ерөнхий сайд Н.Учрал: ЭХЭМҮТ-ийг монголын хүүхдийн анагаах ухааны хөгжлийн тэргүүлэх төв болгоно
1 цагийн өмнө 6
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 23-52 хувьтай байна
1 цагийн өмнө 11
“Бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоон дахь малчдын залгамж халаа: асуудал, шийдэл” олон улсын бага хурал эхэллээ
1 цагийн өмнө 10
“Процессын шударга ёсны үндэс: Талуудын эрх тэгш байдал ба мэтгэлцэх зарчим” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал эхэллээ
2 цагийн өмнө 58
Шөнийн марафоны үеэр нийтийн тээврийн 3 чиглэлд түр өөрчлөлт орно
2 цагийн өмнө 46
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
3 цагийн өмнө 47
Монгол–Чехийн бизнес уулзалт боллоо
4 цагийн өмнө 15
“Улаанбаатар марафон 2026”-д түрүүлсэн тамирчны сорьцоос хориотой бодис илэрчээ
4 цагийн өмнө 45
“Бид эх орны цэргүүд” чуулга уулзалт хөвсгөл аймагт эхэлж байна
4 цагийн өмнө 13
Монгол, Австралийн хамтын ажиллагааг уул уурхай, хөрөнгө оруулалтын чиглэлээр өргөжүүлнэ
4 цагийн өмнө 14
Нийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмлээ
4 цагийн өмнө 47
Болгарыг хожиж, Монголын охид 189 багаас дөрөвдүгээр байрт дэвшлээ
5 цагийн өмнө 14
Монгол, Америкийн аврагчдын хамтарсан хот дотор эрэн хайх, аврах ажиллагааны тактикийн сургууль боллоо
5 цагийн өмнө 13
Канад улстай хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо
5 цагийн өмнө 44
1 / 1