2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэлийн тогтоолын төслийг Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар Монголбанкнаас өргөн мэдүүлсэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн төслийг танилцуулж, инфляцыг тогтворжуулах, мөнгөний бодлогын үр нөлөөг нэмэгдүүлэх, төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн бодлогын арга хэмжээг онцоллоо.

Ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцыг өдөөж буй хүчин зүйлсийг бууруулах, төсөв, мөнгөний бодлогын уялдааг сайжруулах, гол нэрийн бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийг дэмжих, валютын зах зээлийн зохицуулалтыг боловсронгуй болгох, банкны салбарын засаглал болон санхүүгийн зах зээлийн хөгжлийг дэмжих арга хэмжээг тусгаад байна. Түүнчлэн Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг шийдвэрлэж, өөрийн хөрөнгийг нөхөх зорилгоор Засгийн газрын дунд, урт хугацаат тусгай үнэт цаасыг жил бүр 1.5 их наяд төгрөгөөс доошгүй хэмжээгээр гаргах зохицуулалтыг тогтоолын төсөлд тусгажээ. Энэ нь төв банкны санхүүгийн бие даасан байдлыг бэхжүүлж, мөнгөний бодлогыг үндсэн зорилтынх нь хүрээнд үр нөлөөтэй хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэж байна.

Мөн төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг Засгийн газрын хариуцах хүрээнд шилжүүлэх, төв банкны үндсэн чиг үүрэгтэй холбоотой хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, банкны чанаргүй активыг шийдвэрлэх хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх, цахим залилангаас урьдчилан сэргийлэх санхүүгийн нэгдсэн цахим орчныг бүрдүүлэх асуудлыг тусгасан байна.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүд инфляц, төсөв болон мөнгөний бодлогын уялдаа, ипотекийн зээлийн санхүүжилт, хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх зэрэг асуудлаар санал солилцов. Санал хураалтад оролцсон гишүүдийн 81.8 хувь нь тогтоолын төслийг дэмжсэн бөгөөд Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэлээ.


Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1