2026.11.09 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ

2026-09-24 430

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны түрээслээд өмчлөх хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг аравдугаар сарын 10-24-ний өдрүүдэд 100 хувь цахимаар зохион байгуулахаар болсон билээ.


Иргэдwww.tosk.gov.mnцахим хуудсаар ДАН системээр нэвтэрч бүртгэлд хамрагдана.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэд арваннэгдүгээр сарын 1-нээс орон сууцандаа нүүж орох боломжтой.

“Солонго-1, 2” төсөл болон “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны түрээслээд өмчлөх хөтөлбөрийн сонгон шалгаруулалтад хамрагдах хүсэлтэй иргэд юуг анхаарч бэлтгэх талаар товч мэдээлэл хүргэе.

Түрээслээд өмчлөх орон сууцанд хэн хамрагдах вэ?

  • ​Төрийн албан хаагч
  • Хувиараа бизнес эрхлэгчид
  • Залуу гэр бүлүүд
  • ​Ахмад настан
  • 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл
  • Өрх толгойлсон иргэн
  • Байгалын гамшигт орон гэрээ алдсан өрх
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд

Хамгийн эхний төсөл: Солонго 1 хороололд (2042 өрх)

Түрээслээд өмчлөх орон сууц гэж юу вэ?

Түрээслээд өмчлөх орон сууц гэж түрээслэгч нь түрээслэж байгаа орон сууцаа өмчлөх зорилгоор 5 хүртэлх жилийн хугацаанд түрээсийн төлбөрөөс гадна нэмэлт төлбөр төлж хуримтлуулан тухайн орон сууцны үнийн дүнгийн 30 хувийг төлсөн тохиолдолд орон сууцны зээлд хамрагдан түрээсийн орон сууцаа худалдан авч өмчлөх боломжтой орон сууцыг хэлнэ.

Бүрдүүлэх материал жагсаалт

Үндсэн болон Хамтран түрээслээд өмчлөгч нарын:

• Иргэний үнэмлэхний хуулбар /лавлагаа/, цээж зураг

• Түрээсийн гэрээ

• Өргөдлийн маягт бөглөх /БХБ-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 90 тоот тушаалын хоёрдугаар хавсралт/

• Орлого тодорхойлох баримт бичиг (ажлын газрын тодорхойлолт, цалингийн тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтэр, тэтгэвэр, тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгч түрээслэгчийн хувьд орлого нотлох баримт)-ийн хуулбар

• Өөрийн өмчлөлийн инженерын хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа

Түрээсийн үнэ

Түрээсийн орон сууцны үнийн тухайд нийслэл Улаанбаатар хотод хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1.5–2 хувиар тооцож, мөн холбогдох зохих журмуудыг тусгаж шинэчилсэн. Тус журмуудын хүрээнд түрээсийн орон сууцны үнийг 1 м.кв тутамд 11000–15000 төгрөг байхаар зохицуулсан.

Түрээсийн орон сууц өмчлөх иргэнд тавигдах хариуцлага

Түрээслээд өмчлөгч нь гэрээнд заасан төлбөр төлөлтийн хуваарийн дагуу төлбөрөө 14 ба түүнээс дээш өдрөөр хэтрүүлсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, төлбөрийг төлүүлнэ.

Тавигдах шаардлага

  • Улаанбаатар хотод байнга оршин суудаг, эрх зүйн бүрэн чадалтай, 18 насанд хүрсэн Монгол Улсын иргэн байх
  • Гэр хороололд амьдардаг, өөрийн өмчлөлийн инженерын хангамжтай орон сууцгүй, эсхүл өмчилж байгаагүй байх
  • Тогтвортой ажлын байртай, тухайн байгууллагадаа нэгээс дээш жил ажилласан байх.
  • Орон сууцны төлбөрийн нийт дүнгээс иргэн өөрийн боломжит хэмжээгээр урьдчилгаа төлбөрийг төлж болно.
  • Өрхийн сарын дундаж орлогын 45 хувиас илүүгүй нь дор дурдсан төлбөрийг төлөхөд хүрэлцэхүйц байх.

➤ Түрээсийн төлбөр

➤ Орон сууцны өмчлөх төлбөр

  • Шүүхийн шийдвэрийн дагуу өр, төлбөрийн үүрэг хүлээгээгүй байх
  • Төрөөс хэрэгжүүлсэн орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хамрагдаж байгаагүй байх
  • Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэнд тавигдах шаардлагыг хангасан байх.


Сэтгэгдэл 0
0/1000
“ЭРҮҮЛ АЖИЛТАН–ЭРҮҮЛ ИРЭЭДҮЙ” ХАБЭА-Н АНХДУГААР ОЛИМПИАД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
6 цагийн өмнө 14
Элчин сайд Алексей Евсиков: Шатахуун нийлүүлэлтэд тасалдал үүсээгүй. Үнэ ч хоёр дахин нэмэгдээгүй
6 цагийн өмнө 16
“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА
2026-11-06 100
Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа
2026-11-06 90
КАРЕК-ийн худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх түншлэлийн хэлэлцээрийн хоёрдугаар шатны хэлэлцээ боллоо
2026-11-06 46
Хубилайн усан флотыг 10 дахин багасган сэргээн хийж, музейн үзмэрт өгсөн
2026-11-06 47
Цэцэрлэг бүр эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг орчин бүрдүүлж, багшийн ачааллыг бодитоор бууруулна
2026-11-06 142
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
2026-11-06 44
Баянгол дүүрэг сүүлийн таван жилд 915 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийжээ
2026-11-06 40
Архангай аймагт 4.6 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-11-06 81
Иргэдийн мэдээлийг ашиглаж бүлэглэн мөнгө угаасан этгээдүүдэд холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-11-06 85
Боловсролын шинэчлэл сургууль бүрд бодитой хэрэгжиж, үр дүн нь хүүхэд бүрд хүрэх ёстой
2026-11-06 47
Б.Мөнхтамир: ОХУ-аас шатахууны нийлүүлэлт тасраагүй ч Монгол Улсын автобензиний хэрэглээ өсөн нэмэгдсээр байна
2026-11-06 81
Гаалийн улсын байцаагч, гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт холбогдох хахуулийн хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
2026-11-06 91
Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилт харууллаа
2026-11-06 83
“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө” танилцуулав
2026-11-06 58
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2026-11-06 83
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т.Жамбаажамцыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2026-11-06 80
2026 оны Өсвөр, залуучуудын ДАШТ-д Монгол Улс багаараа 5 дахь жилдээ аваргаллаа
2026-11-06 53
“Байдрагийн 30 МВт-ын УЦС” ашиглалтад орсноор Баянхонгор, Өвөрхангай аймгийн сумдын эрчим хүчний хангамж сайжирна
2026-11-06 52
1 / 1