2026.09.30 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа

Улсын онцгой комиссын II хуралдаан 2026 оны 09 сарын 29-нд болж, эрчим хүч, хөдөө аж ахуй, хот нийтийн аж ахуйн салбарын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл болон гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлыг хэлэлцлээ. Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын 10 дугаар албан даалгаврын хүрээнд 21 аймагт ажилласны дагуу орон нутагт тулгамдсан 205 асуудлыг эрэмбэлж, өнөөдрийн байдлаар шийдвэрлэлтийн явц 60 орчим хувьтай байна.

Мөн улсын хэмжээнд мал тооллогыг технологийн дэвшлээр бодитоор явуулж, мал аж ахуйн салбарын эдийн засгийн бодит тооцоо гарган эргэлтэд оруулах, нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлэх хэрэгцээ шаардлагатай байгааг дурдлаа.Түүнчлэн, цаг уурын урьдчилсан төлөв мэдээллээр хүйтний улирлын ихэнх сард агаарын дундаж температур олон жилийн дунджаас харьцангуй дулаан ч хур тунадас олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгааг мэдээлэв.

Мөн шүлхий өвчний улмаас зориудаар Баян-Өлгий аймагт 2764 толгой мал устгасан бөгөөд нийт үнэлгээ 4.7 тэрбум төгрөг, Ховд аймагт 1391 толгой мал устгасан бөгөөд нийт үнэлгээ 1.9 тэрбум төгрөг, нийт 6 орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор олгосон байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Н.Номтойбаяр холбогдох байгууллагуудад дараах чиглэлээр үүрэг даалгавар өглөө.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих сантай холбоотой нэгдсэн мэдээлэл гаргах, Мал тооллогын нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх,Орон нутгийн дулааны станцуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, шийдэл, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах, 2027 онд Шинэ хоршоо хөдөлгөөнийг өөрчлөн, шинэчлэн явуулахад шаардлагатай зээлийн мэдээлэл, санхүүжилтийн судалгаа нэгдсэн үнэлгээ мэдээллийг гаргаж танилцуулах,Цас, мөс тогтох, гэнэтийн дулаарал, хүйтрэлтэй холбоотой эрсдэлийн үед бэлэн байдлыг хангах,Гамшиг, цаг агаарын аюулт үзэгдлийн үед хариу арга хэмжээ авах, иргэдийн аюулгүй байдлыг хангах бэлэн байдлыг сайжруулах,Ус, цаг уур, орчны шинжилгээний байгууллагад шаардлагатай тоног төхөөрөмжийн судалгааг гаргах, санхүүжилтийн эх үүсвэрийг судлах, Улсын хэмжээнд иргэд, хүүхэд, олон нийтэд учирч болзошгүй стандартын бус нөхцөл, эрсдэлийг бууруулах, нэн шуурхай шийдвэрлэх нэгдсэн аян зохион байгуулахтай холбоотой бэлтгэлийг хангах,Эрчим хүч, дулааны найдвартай үйл ажиллагааг хангах чиглэлээр тус тус үүрэг даалгавар өглөө.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
37 мин өмнө 49
Ж.Энхбаяр: Монгол Улс Карек-ийн хүрээнд эрчим хүч, уул уурхай, чухал ашигт малтмал, үйлдвэрлэлийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж байна
37 мин өмнө 2
Дүүжин замын тээврийн тохиргоо, туршилтын ажлууд үргэлжилж байна
40 мин өмнө 3
Өвөлжилтийн бэлтгэл, гамшгаас хамгаалах бэлэн байдлын асуудлаар хуралдлаа
46 мин өмнө 4
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
1 цагийн өмнө 38
Азийн XX наадмын чөлөөт бөх, сонгомол бөхийн барилдаан өнөөдөр эхэлнэ
1 цагийн өмнө 38
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
1 цагийн өмнө 51
Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлаа
1 цагийн өмнө 35
Улаанбаатарт газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын цогцолбор байгуулахад дэмжин ажиллахаа илэрхийлэв
1 цагийн өмнө 18
ИНЕГ өвлийн улирын хуваарьт нислэгийн цагийн хуваарийг баталлаа
1 цагийн өмнө 15
“Шударга иргэн” сэдэвт модуль туршилтын төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
1 цагийн өмнө 19
Монголбанкны хуримтлагдсан алдагдал 7.5 их наяд төгрөгт хүрчээ
1 цагийн өмнө 42
“Чингис хаан олон улсын нисэх буудлын хүчин чадал гурав дахин нэмэгдэж, жилд 5.2 сая зорчигч хүлээн авдаг болно
2 цагийн өмнө 36
Ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
2 цагийн өмнө 5
НҮБ-ын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
2 цагийн өмнө 40
“Чингис хаан” олон улсын нисэх буудал хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг гэдгийг онцлов
2026-09-29 41
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Гоцурвэтэй уулзлаа
2026-09-29 32
Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
2026-09-29 20
Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагууд мэдээлэл өгч зарим асуудалд санал солилцлоо
2026-09-29 24
100 сая ам.долларын санхүүжилттэй “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл” эхэллээ
2026-09-29 58
1 / 1