2026.10.18 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Владимир Путин: Калининградад заналхийлбэл бүх зэвсгээ ашиглан хариу барих болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2026.10.01/ 23 дахь удаагийн Валдай форумын хаалтын үеэр дэлхий нийт аюултай үед ирээд байгааг онцолж, Украины дайны асуудлаар хурцадмал байдлыг улам нэмэгдүүлэхгүй байхыг Барууны орнуудад анхаарууллаа.

Тэрбээр Валдай форумын үеэр үг хэлэхдээ ОХУ-ын Калининград мужид заналхийлэх, тус бүсийг Оросоос таслах оролдлого гарвал Москва өөрийн мэдэлд буй бүх төрлийн зэвсгийг ашиглан хариу арга хэмжээ авахад бэлэн гэдгийг мэдэгдэв.

Калининград нь НАТО-гийн гишүүн Польш, Литва улсын хооронд, Балтын тэнгисийн эрэгт оршдог бөгөөд ОХУ-ын стратегийн цэргийн чухал бүсэд тооцогддог.

Путин мөн ОХУ Европ руу довтлох зорилгогүй бөгөөд хөрш орнуудтайгаа энх тайвнаар зэрэгцэн оршихыг хүсэж байгаагаа мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ Украины дайныг Оросын аюулгүй байдал, ашиг сонирхлыг хамгаалах шаардлагаас үүдсэн хэмээн дахин тайлбарлажээ.

Харин НАТО Оросоос өөрийн нутаг дэвсгэрт ойрын хугацаанд шууд халдах аюул одоогоор байхгүй гэж мэдэгдсэн ч Балтын бүс дэх хурцадмал байдал, цөмийн зэвсэгтэй холбоотой мэдэгдлүүд эрсдэлийг нэмэгдүүлж байгааг анхааруулж байна.

Эх сурвалж: Valdai club

Валдай форум буюу Valdai Discussion Club нь ОХУ-д төвтэй, олон улсын улс төр, геополитик, аюулгүй байдал, эдийн засгийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулдаг экспертүүдийн форум юм. 2004 оноос эхлэн жил бүр тасралтгүй зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил "Ирээдүйн төлөөх хариуцлага: Боломжийн хязгаар уу, эсвэл хязгааргүй боломж уу?” гэсэн сэдвийн хүрээнд өрнөж, 40 орны 120 оролцогч оролцжээ.

Сэтгэгдэл 0
0/1000
“Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
2026-10-17 20
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
2026-10-17 56
Н.НАРХАЖИД, Э.ОДГЭРЭЛ НАР ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-10-17 18
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙГ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ УЯЛДУУЛАН ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-17 53
НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
2026-10-16 38
"Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв" нээгдлээ
2026-10-16 25
Сургууль, Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно
2026-10-16 65
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
2026-10-16 57
“Спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо
2026-10-16 28
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
2026-10-16 33
Монголд трактор угсрах төв байгуулах судалгаа, төлөвлөлтийн ажил хийгдэж байна
2026-10-16 29
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
2026-10-16 28
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-10-16 67
Дүүргийн цагдаагийн газартай холбогдох илүү амар боллоо
2026-10-16 33
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк улсын үндэсний батлан хамгаалахын дэд сайдыг хүлээн авч уулзлаа
2026-10-16 63
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-16 63
Э.Алтанцэцэг: Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан агнахыг хуулиар хориглодог
2026-10-16 62
Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулав
2026-10-16 29
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд болно
2026-10-16 73
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
2026-10-16 31
1 / 1