2026.09.29 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын цахим платформын шинэчлэлийг танилцуулж, парламентын үйл ажиллагаатай холбоотой хуульд харшлахгүй бүх мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож байгааг мэдэгдлээ. Шинэчлэлийн хүрээнд parliament.mn сайт бүрэн шинэчлэгдэж, УИХ-ын гишүүдийн ирц, санал хураалт, хуулийн төсөл санаачилсан байдал, хуралдаанд хэлсэн үг, хөрөнгө орлогын мэдээлэл зэрэг иргэдийн хяналт тавихад шаардлагатай мэдээллийг нэг дороос авах боломж бүрдэв.


viber_image_2026-09-29_12-47-49-991.jpgӨмнө нь parliament.mn сайт зөвхөн УИХ-ын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл түгээх цахим платформ байсан бол ийнхүү шинэчлэл хийгдсэнээр иргэд төлөөлөл болон сонгогдсон гишүүнтэй холбоотой ирцийн мэдээлллээс эхлээд хуулийн төсөл өргөн барихаас батлагдах хүртэлх бүх шатанд ямар оролцоотой байсан, байр суурь нь хэвээрээ байсан эсэх, өөрчлөгдсөн бол аль шатанд өөрчлөгдсөн, ирцээ бүртгүүлээд санал хураалтад оролцсон эсэх зэрэг иргэн таны мэдэх ёстой бүх мэдээллийг нэг дор нэгтгэн харуулж байгаагаараа онцлог давуу талыг бүрдүүлж байна.


viber_image_2026-09-29_12-47-49-968.jpgМөн “УИХ таныг сонсож байна” үйлчилгээ өргөжиж, иргэд УИХ, гишүүдэд цахимаар санал хүсэлт, асуултаа шууд хүргэх нөхцөл бүрдсэн байна. Энэ цэсээр дамжуулан иргэд хуулийн хэрэгжилт, үр өгөөж, асуудал, шийдлийн талаар санал , хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж байгаа бөгөөд өнгөрсөн гурван сарын хугацаанд зөвхөн И-Монголиа системээр дамжуулан 700 гаруй иргэн санал, хүсэлт ирүүлжээ. Түүнчлэн хуралдааны тов, ирц, санал хураалтын дэлгэрэнгүй мэдээлэл, хуулийн хувийн хэрэг, хуралдааны тэмдэглэл, асуулт асуулга, хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, парламентын сонсгол, Байнгын хороодын үйл ажиллагаа зэрэг мэдээллийг нээлттэй болгож, хөгжүүлэгчид болон судлаачдад зориулсан нээлттэй API орчныг анх удаа нэвтрүүллээ.


viber_image_2026-09-29_12-47-50-066.jpgviber_image_2026-09-29_12-50-09-658.jpgУИХ-ын дарга С.Бямбацогт “Ард түмнээсээ сонгогддог парламентад ард түмнээсээ нуух зүйл байх ёсгүй. Иргэд парламентын үйл ажиллагааг цаг тухайд нь хянаж, өөрсдийг нь төлөөлж буй гишүүдийн ажлыг бодитоор үнэлэх бүх боломжийг бүрдүүллээ” хэмээн онцоллоо. Түүнчлэн УИХ-ын албан ёсны цахим платформ parliament.mn сайт нь ийнхүү төр иргэнийг холбох гүүр, эргэх холбоотой амьд харилцааг технологийн шийдлээр бий болгоод байгааг УИХ-ын дарга тодотгов. Цаашлаад мэдээллийг улам илүү нээлттэй, ил тод, хүртээмжтэй болгон сайжруулах, хөгжүүлэх сонголтыг олон нийтэд нээлттэй олгож байгааг дурдлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


viber_image_2026-09-29_12-47-43-492.jpg

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Налайх дүүргийн иргэд, аж ахуйн нэгжийн төлөөллүүд төр, олон нийтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцлоо
6 мин өмнө 0
Ахмад настны нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байна
34 мин өмнө 0
Экспортын бараа бүтээгдэхүүнээ нэмэгдүүлэх сонирхлоо илэрхийлэв
39 мин өмнө 2
Монгол Ардын Нам, Японы Либерал Ардчилсан Намтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
42 мин өмнө 4
УИХ-ын цахим платформ шинэчлэгдлээ
43 мин өмнө 3
Төв Азийн бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх санамж бичиг байгуулав
1 цагийн өмнө 6
“Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурлаа
1 цагийн өмнө 5
Ж.Энхбаяр: Худалдаа, тээвэр, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг хооронд нь холбосон бүс нутгийн зангилаа болох зорилт тавьж байна
1 цагийн өмнө 5
Хүүхдийн төлөө сангийн санхүүжилтээр Монгол Улсад анх удаа хүүхдийн архаг өвдөлт, булчингийн чангарлыг эмчлэх дэвшилтэт аппаратыг нэвтрүүллээ
1 цагийн өмнө 8
Эрчим хүчний яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
2 цагийн өмнө 10
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр БНХАУ-ын сангийн дэд сайд Ляо Минтэй уулзлаа
2 цагийн өмнө 45
Дорнод аймгийн Матад суманд гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
2 цагийн өмнө 45
Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлсэн гэх хэргийг прокурорт буцаав
2 цагийн өмнө 9
Аравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв
2 цагийн өмнө 9
АТГ: Мөрдөн байцаалтын 1 хэрэгт 3 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
3 цагийн өмнө 41
"Дэлхийн зүрхний өдөр" тохиож байна
3 цагийн өмнө 9
Ерөнхий хяналтын сонсгол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт төрөөс олгож байгаа урамшууллын төрөл, хүртээмж, үр дүн сэдвээр үргэлжлэв
4 цагийн өмнө 43
Олон улсын хүүхдийн спортын наадмаас Монголын баг тамирчид 45 медаль хүртлээ
4 цагийн өмнө 10
Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинд 179,546 иргэнийг хамруулжээ
4 цагийн өмнө 11
“Орон сууц худалдаална”, “Уул уурхайн лиценз зарна” гэж иргэдийг залилж байсан этгүүдийг баривчилжээ
4 цагийн өмнө 40
1 / 1