2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Антальягийн санаачилгыг Монгол Улс бүрэн дэмжинэ

ҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын Талуудын 31 дүгээр бага хурал БНТУ-ын Анталья хотноо болж байна.


Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежмент болон түймэрт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх технологи, инновацын асуудлаарх дэлхийн өндөр түвшний хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир оролцож, Монгол Улсын байр суурь, хэтийн төлөвлөгөө, цаашдын зорилгын талаар байр сууриа илэрхийллээ.

Тус өндөр түвшний хэлэлцүүлгийг COP31 хурлын даргалагч улс болох БНТУ Бразил Улс, БНСУ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын дэргэдэх Дэлхийн түймрийн менежментийн төв (Fire Hub), Ой ба уур амьсгалын манлайлагчдын түншлэл (FCLP)-тэй хамтран 2026 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулсан юм.

Турк Улсад 2021 онд ой, хээрийн түймэр гарсны улмаас их хэмжээний хохирол учирсан тул дэвшилтэт технологид суурилсан түймрийн нэгдсэн менежментийг улсын хэмжээнд цогцоор нь хэрэгжүүлсэн.Ингэснээр 2026 оны байдлаар гал унтраах 27 онгоц, 105 нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх 14 төхөөрөмж, 6,000 орчим газрын тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа бол 25,000 гаруй гал сөнөөгч 776 ажиглалтын цамхаг болон хиймэл оюун ухаанд суурилсан эрт илрүүлэх системийн тусламжтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү туршлагыг дэлхийн улс орнууд хэрэгжүүлж, нэвтрүүлснээр ой, хээрийн түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, дахин эрсдэл үүсэхээс хамгаалах, гарсан түймрийг хохирол багатай даван туулах боломжийг бүрдүүлнэ гэдгийг Турк Улсын талаас онцоллоо.

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир илтгэлдээ "Ой, хээрийн түймрийн эрсдэлийг бууруулах, түймрийг шуурхай таслан зогсооход улс орнуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй”-г онцоллоо.

Тэрбээр “2026 оны аравдугаар сарын 8-нд Дорнод аймгийн Нөмрөгийн Дархан цаазат газарт эхэлсэн түймэр тусгай хамгаалалттай газрын нийт талбайн 76 гаруй хувийг хамарсан нь ой, хээрийн түймэр ямар их хохирол учруулдгийг дахин сануулсан юм. Тиймээс энэхүү сургамжид үндэслэн Монгол Улс олон улсын хамтын ажиллагааг дараах гурван чиглэлээр бэхжүүлэх нь чухал гэж үзэж байна.

Нэгдүгээрт, хиймэл дагуулын ажиглалт, зайнаас тандан судалгаа, газар дээрх хяналт, цаг агаарын мэдээллийг уялдуулан түймрийн эрсдэлийг урьдчилан тооцох, эрт илрүүлэх, шуурхай мэдээлэх чадавхыг бэхжүүлэх,

Хоёрдугаарт, ОХУ, БНХАУ зэрэг хөрш орнуудтай түймрийн эрсдэлийн чиглэлээр хамтарсан сургалт, дадлага зохион байгуулах байнгын механизмыг бүрдүүлэх,

Гуравдугаарт, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, орон нутгийн иргэд, малчдын уламжлалт мэдлэгийг орчин үеийн технологи, олон улсын туршлагатай хослуулах шаардлагатай. Монгол Улс энэ чиглэлээр бусад улс орон, олон улсын байгууллагатай туршлага, технологи солилцож, хамтарсан санаачилгыг бодит ажил хэрэг болгоход бэлэн байна. Тиймдээ ч Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежментийн Анатальяагийн санаачилгыг бүрэн дэмжинэ” гэлээ.

Ой, хээрийн түймэр нь дэлхийн хэмжээнд улирлын чанартай бус, харин жилийн турш үргэлжилдэг, хил дамнасан, системийн шинжтэй ноцтой эрсдэлд тооцогдох болоод байна. Түймэр нь хүлэмжийн хийн ялгарлыг нэмэгдүүлэх, цэвэр ус зэрэг экосистемийн амин чухал үйлчилгээнд сөргөөр нөлөөлөх, газрын доройтлыг бий болгох замаар уур амьсгалын өөрчлөлтийн үр дагавар төдийгүй түүнийг улам эрчимжүүлэгч хүчин зүйл болж байна.

Тиймээс энэхүү сорилтод хариу үзүүлэх төрийн манлайлал, хамтын ажиллагааны эрч хүчийг улам нэмэгдүүлэх шаардлагатайг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (FAO)-ын дэргэдэх Дэлхийн түймрийн менежментийн төвөөс онцгойлон уриалсан юм.

Түймэрт тэсвэртэй байдлыг бий болгохын тулд түймэр унтраах хариу арга хэмжээнээс урьдчилан сэргийлэхэд төвлөрсөн, нэгдсэн менежментийн арга барилд шилжих шаардлагатай. Үүнд зохистой зохицуулалт, технологи, инновац чухал үүрэгтэй гэдэгт дэлхийн улс орнууд санал нэгдэж байлаа.

Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежмент болон түймэрт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх технологи, инновацын асуудлаарх дэлхийн өндөр түвшний хэлэлцүүлэг нь COP31 хурлын томоохон арга хэмжээний нэг юм. Ой, хээрийн түймрийн нэгдсэн менежментийн Антальягийн санаачилгыг албан ёсоор эхлүүлнэ. Энэ нь улс орнуудын санаачилга, сайн дурын үндсэн дээр хэрэгжих бөгөөд улс төрийн түвшинд гаргасан амлалтуудыг бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг өргөжүүлэн хэрэгжүүлэхэд чиглэх юм.

Уг санаачилгыг COP31 бага хурлыг даргалагч Турк Улсын Засгийн газар манлайлж, Бразил болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хамтран удирдана.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1