2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Төв Азийн бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх санамж бичиг байгуулав

Монгол Улсын Засгийн газар 2026 онд Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (КАРЕК/CAREC)-ийг даргалж байгаа бөгөөд тус хөтөлбөрийн 25 жилийн ойн хүрээнд Сайд нарын бага хурал, хөгжлийн түншүүдийн яриа хэлэлцээ, Бизнес форум, Хөрөнгийн зах зээлийн хөгжлийн форум зэрэг өндөр түвшний цуврал арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна.

Эдгээр арга хэмжээний хүрээнд худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр-логистик, эрчим хүч, аялал жуулчлал, чухал ашигт малтмал, дижитал хөгжил, санхүү болон хөрөнгийн зах зээлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцэж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв КАРЕК-ийн 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд оролцож, Аж үйлдвэр, Эрдэс баялаг, Эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, аж үйлдвэрийн салбарын уялдаа холбоог нэмэгдүүлэх чиглэлээр бүс нутгийн төлөөлөгчидтэй санал солилцлоо. 

Мөн энэ үеэр “Бүс нутгийн чухал ашигт малтмалын өртгийн сүлжээг хөгжүүлэх тухай” Харилцан ойлголцлын санамж бичгийг байгуулсан юм. 

КАРЕК-ийн хөтөлбөр 2001 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн 25 жилийн хугацаанд бүс нутгийн 300 төсөлд нийт 57.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Монгол Улс 2003 онд КАРЕК-т нэгдсэнээс хойш тээвэр, авто зам, хил, боомт, худалдаа, логистикийн чиглэлийн 19 төсөлд 1.5 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт татсан байна.

Монгол Улс КАРЕК-ийн хамтын ажиллагааг ашиглан тээвэр-логистикийн коридор, аж үйлдвэр, чухал ашигт малтмал, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдийг бүс нутгийн хөрөнгө оруулалтын урсгалтай холбож, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой юм. 

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1