Увс аймгийн Тариалан суманд өнгөрсөн 10цр сарын 15-ны өглөө малаа хайхаар гараад сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.
Эргэн сануулахад, Иргэн А-г хайх ажиллагааг аавынх нь хүсэлтээр 16 хоног хайсны эцэст түр зогсоогоод байсан юм. Учир нь Увс аймагт цас ихээр орж, цасан бүрхүүл үүссэн тул хайх ажилд хүндрэл учраад байжээ.
Харин энэ сарын 10-ны өдөр ар гэрийнхэн нь хүсэлт гаргаснаар эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн ч одоогоор ямар нэгэн сураг гараагүй байна.