2026.11.22 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг шинэчиллээ

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг хоёр жил тутам шинэчлэн баталдаг.

Энэ удаагийн Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтыг 2026 оны 5 дугаар сард шинэчлэн баталлаа.

Жагсаалтыг шинэчлэхдээ иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зайлшгүй шаардлагатай, эмчилгээний үр нөлөө нь нотолгоонд суурилан батлагдсан эмийг сонгох зарчмыг баримталсан. Тухайлбал, олон улсын болон Монгол Улсын эмнэлзүйн зааварт тусгагдсан эмүүдийг хамруулж, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 31.3-т заасан 9 зарчим болон ДЭМБ-ын “Зайлшгүй шаардлагатай эмийн жишиг жагсаалт” зэрэг эх сурвалжид үндэслэсэн 17 шалгуураар үнэлж, боловсруулсан байна.

Шинэчилсэн жагсаалтын үр дүн:

Насанд хүрэгчдийн жагсаалт:**

  • 44 нэрийн эм нэмж,
  • 85 нэрийн эм хасаж,
  • Нийт 546 нэрийн эмийг тусгасан.

Хүүхдийн жагсаалт:

  • 22 нэрийн эм нэмж,
  • 30 нэрийн эм хасаж,
  • Нийт 238 нэрийн эмийг тусгасан.

Жагсаалтыг шинэчлэх үйл явцад эрүүл мэндийн байгууллагууд болон Эрүүл мэндийн яамны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлөөс ирүүлсэн саналыг үндэслэн мэргэжлийн ажлын хэсэг ажиллаж, Эмийн зөвлөлөөр удаа дараа хэлэлцүүлэн, хуульд заасан зарчим, шалгуур болон нотолгоонд үндэслэн баталсан болно.

Зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт** нь эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмийн сонголт, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл 0
0/1000
ЯПОНЫ САКУРАЖИМА ГАЛТ УУЛ ДАХИН ДЭЛБЭРЧ, ҮНС НУРАМ 1.2 КМ ӨНДӨРТ ХҮРЧЭЭ
7 цагийн өмнө 53
1 ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГИЙН ТЕХНИК ХЭРЭГСЭЛ ГАРДУУЛАН ӨГЧЭЭ
8 цагийн өмнө 24
АШУҮИС-ИЙН АУС-ИЙН ЭХ БАРИХ, ЭМЭГТЭЙЧҮҮД СУДЛАЛЫН ТЭНХИМ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
2026-11-21 78
Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2026-11-20 57
Хууль тогтоолын төслүүдийг эцэслэн баталж, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2026-11-20 67
Төрөөс Мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн төслийг УИХ-аар баталлаа
2026-11-20 92
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчөөс Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгдэл хүргүүлэв
2026-11-20 81
Шинжлэх ухаан, технологийн ордонд жил бүр 3,000 гаруй хүүхэд робот техник, программ, инженерчлэлээр сурна
2026-11-20 87
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-11-20 93
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
2026-11-20 85
ЭЗБХ: Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнд нэр дэвших хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийн 10 цаг хүртэл хүлээн авна
2026-11-20 83
Улаанбаатар хотын өвлийн эрчим хүчний оргил ачааллыг бууруулах 100 МВт-ын батарей хуримтлуурын төслийг хэрэгжүүлнэ
2026-11-20 51
Монгол хүүхэд бүр эх хэлээрээ уншиж ойлгодог, мэдлэг бүтээдэг болох үндэсний зорилгыг хэрэгжүүлнэ
2026-11-20 44
Хөвсгөл аймагт 4.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
2026-11-20 88
Монгол Улсын бизнесийн бүртгэл, тогтолцооны шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа
2026-11-20 50
“БИО-АНАГААХ СУДЛААЧИЙН УР ЧАДВАРЫН СОРИЛТ-2026” УРАЛДААН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2026-11-20 47
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
2026-11-20 85
МАТЕМАТИКИЙН ХИЧЭЭЛЭЭР МОНГОЛ СУРАГЧ ДЭЛХИЙД ХАМГИЙН ӨНДӨР ОНООГ АВЧ, 55 СУРАГЧ КЕМБРИЖИЙН ОЛОН УЛСЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ
2026-11-20 96
Монгол Улс цахим засаглалийн индексээр дэлхийд 42, Азид 15 дугаар байрт орлоо
2026-11-20 125
Сургуулийн орчны хүнсний аюулгүй байдлыг хангах аян өрнөж байна
2026-11-20 80
1 / 1