2026.10.18 Ням гараг
УБ цаг агаар, УБ

Эрүүл мэндийн даатгалын салбарт хийгдэж буй цахим шилжилтийн ажил, түүний хамрах хүрээ, үр дүнгийн талаар танилцуулж, цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов

2026-10-02 84

Төрийн үйл ажиллагааг цахимжуулах, төрд байгаа мэдээллийг дахин шаардахгүй байх, “цахимаар түрүүнд” зарчимд шилжих чиглэлээр арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт ажиллалаа.

Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга С.Тэнгис ахалж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, И-Монголиа академи, Санхүүгийн мэдээллийн технологийн төвийн удирдлага, мэргэжилтнүүд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Батбаатар болон газар, хэлтсийн дарга нар оролцлоо.

Уулзалтаар эрүүл мэндийн даатгалын салбарт хийгдэж буй цахим шилжилтийн ажил, түүний хамрах хүрээ, үр дүнгийн талаар танилцуулж, цаашид хөгжүүлэх боломжийн талаар санал солилцов.

Өнөөдрийн байдлаар ЭМДЕГ нь гэрээт 3,600 гаруй эрүүл мэндийн байгууллагын нэхэмжлэлийг цахимаар хүлээн авч, тусламж, үйлчилгээний санхүүжилттэй холбоотой мэдээлэл, тооцооллыг цахим системээр дамжуулан хүлээн авч, боловсруулан ажиллаж байна. Мөн даатгуулагч-иргэн e-Mongolia системээр эрүүл мэндийн даатгалаар авсан тусламж, үйлчилгээний мэдээллээ шалгах, хяналт тавих, санал, гомдлоо илгээх боломжтой. 1818.mn цахим хуудсаар даатгалын мэдээллээ хянаж, eDaatgal системээр эрүүл мэндийн даатгалтай холбоотой мэдээлэл, үйлчилгээг авах нөхцөлийг бүрдүүлсэн.

Ингэснээр эрүүл мэндийн даатгалын нэхэмжлэл, мэдээлэл, хяналт, санал хүсэлтийг үе шаттайгаар технологид суурилсан үйлчилгээнд шилжүүлж, иргэн болон эрүүл мэндийн байгууллагаас шаардагдах бичиг баримт, дамжлага, хүндрэл чирэгдлийг бууруулах нөхцөлийг бүрдүүлж байна.

Цаашид төрийн мэдээллийн сангуудын уялдааг сайжруулах, төрд байгаа мэдээллийг иргэнээс дахин шаардахгүй байх, үйлчилгээг олон шат дамжлагагүйгээр цахимаар авах боломжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж болох шийдлүүдийг хэлэлцэж, хамтран ажиллах боломжийн талаар зөвлөлдлөө.

Сэтгэгдэл 0
0/1000
“Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ
2026-10-17 19
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРЛОО
2026-10-17 55
Н.НАРХАЖИД, Э.ОДГЭРЭЛ НАР ДЭЛХИЙН АВАРГЫН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
2026-10-17 18
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮДИЙГ 2027 ОНЫ ТӨСВИЙН ТӨЛӨВЛӨЛТТЭЙ УЯЛДУУЛАН ХЭЛЭЛЦЛЭЭ
2026-10-17 53
НЕБ-ын 146-р сургууль орчмын 556м авто замыг дүүргийн төсвөөр шинээр тавьж байна
2026-10-16 37
"Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв" нээгдлээ
2026-10-16 25
Сургууль, Цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно
2026-10-16 64
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
2026-10-16 57
“Спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалтын шав тавих ёслол боллоо
2026-10-16 28
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах нийслэлийн салбар зөвлөл хуралдлаа
2026-10-16 32
Монголд трактор угсрах төв байгуулах судалгаа, төлөвлөлтийн ажил хийгдэж байна
2026-10-16 29
Нарангийн энгэрт хэрэгжих хүлэмжийн хий бууруулах төслийг хэлэлцлээ
2026-10-16 28
Ихэнх нутгаар хүйтэрнэ
2026-10-16 67
Дүүргийн цагдаагийн газартай холбогдох илүү амар боллоо
2026-10-16 33
Батлан хамгаалахын сайд Д.Батлут Бүгд Найрамдах Турк улсын үндэсний батлан хамгаалахын дэд сайдыг хүлээн авч уулзлаа
2026-10-16 63
Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-10-16 62
Э.Алтанцэцэг: Улсын тусгай хамгаалалттай газар нутагт ан агнахыг хуулиар хориглодог
2026-10-16 61
Авлигын эсрэг сургалтад 1424 хүнийг хамруулав
2026-10-16 29
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага 10 дугаар сарын 16, 17, 18-ны өдрүүдэд болно
2026-10-16 72
“Эх хэл – Нэг монгол” Монгол хэлний багш нарын бүсийн зөвлөгөөнийг 6 бүсэд зохион байгууллаа
2026-10-16 31
1 / 1