2026.09.17 Пүрэв гараг
УБ цаг агаар, УБ
Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ
1 цагийн өмнө 40

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 9 дүгээр сарын 16, 17-ны өдрүүдийн ээлжит хурлаар инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.

Жилийн инфляц 2026 оны 8 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд 0.5 нэгж хувиар буурч 12.5 хувьд, Улаанбаатар хотын хэмжээнд 1.4 нэгж хувиар буурч 11.6 хувьд хүрлээ. Инфляц өмнөх сараас буурахад мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдэж, дотоодын хүнсний үнийн өсөлт саарсан нь голлон нөлөөлж байна. Суурь инфляц 8 дугаар сард 6.8 хувь буюу өмнөх сараас мөн бага зэрэг буурлаа. Шатахууны үнийн өсөлт, түүний дам нөлөө, дэлхийн хүнсний үнийн өсөлт болон төсвийн зардал, цалингийн өсөлтөөс шалтгаалан инфляц нэмэгдэж болзошгүй.

Эдийн засаг 2026 оны эхний хагаст 7.7 хувиар өсөхөд уул уурхай, тээврийн салбар гол хувь нэмэр оруулж, бусад салбарын идэвхжил сул хадгалагдлаа. Энэ онд хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарын өсөлт саарах бол уул уурхай, тээврийн салбар өнгөрсөн оноос эрчимжиж, худалдааны салбарын өсөлт эерэг болох төлөвтэй байна. Бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, ирэх онд уул уурхайн бус салбарын өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна.

Эдийн засгийн гадаад орчинд тодорхой бус байдал өндөр хэвээр хадгалагдлаа. Ойрх Дорнодод үүссэн зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай байна. Нөгөө талаас дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ хүлээлтээс өндөр түвшинд хадгалагдаж байгаа нь манай улсын худалдааны нөхцөлд эергээр нөлөөлж, гадаад валютын нөөцийн хүрэлцээт байдал сайжран, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна.

Инфляц ирэх оны хоёрдугаар улирлаас алгуур саарч, оны эцэст зорилтын дээд интервалын орчимд хүрэх төлөвтэй байна. Инфляцын цаашдын төлөв, эдийн засгийн идэвхжилийг харгалзан үзээд Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн хурлаар бодлогын хүүг 12.5 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Гэвч энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийн төсөл хэрхэн батлагдах нь инфляцын цаашдын төлөвт томоохон өөрчлөлт оруулах эрсдэлтэй.

Цаашид инфляцын өрнөл, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс, гадаад, дотоод эдийн засгийн нөхцөл байдлын өөрчлөлтөөс хамаарч Мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.

Мөнгөний бодлогын хорооны хуралдааны хураангуй тэмдэглэлийг хоёр долоо хоногийн дараа Монголбанкны цахим хуудаст байршуулна.

МӨНГӨНИЙ БОДЛОГЫН ХОРОО

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Монголын уул уурхайн төслүүдийг танилцуулж, харилцан туршлага солилцлоо
5 мин өмнө 0
Төрийн байгууллагын тусгай дугаарын үйлчилгээний хүртээмжтэй холбоотой гомдол нэмэгдэж байна
1 цагийн өмнө 35
НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ
1 цагийн өмнө 40
Монголбанк бодлогын хүүг 12.5%-д хэвээр үлдээлээ
1 цагийн өмнө 41
Ой, хээрийн түймэр гарах нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад анхааръя
1 цагийн өмнө 7
Стратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байна
1 цагийн өмнө 38
ХБНГУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Томас Графыг хүлээн авч уулзлаа
2 цагийн өмнө 8
Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна
2 цагийн өмнө 9
Янжуур, цахилгаан болон халаадаг бүх төрлийн тамхинууд хориглогдоно
2 цагийн өмнө 45
Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид болон Олимпиадын зохион байгуулах хороодод Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал гардууллаа
3 цагийн өмнө 6
Богдхан уулын дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулжээ
3 цагийн өмнө 11
Баянхошуу, Шархад дэд төвийн ногоон орон сууцны бүтээн байгуулалт эрчимтэй үргэлжилж байна
3 цагийн өмнө 40
“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь" олон улсын эрдэм шинжилгээний хурал болж өндөрлөлөө
4 цагийн өмнө 10
Сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлын шаардлага хангаагүй барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоолоо
4 цагийн өмнө 9
Ой, хээрийн 5 гал түймрийг бүрэн унтраалаа
4 цагийн өмнө 42
Олон улсын Олимпын хорооны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хорооны ерөнхийлөгчтэй уулзлаа
5 цагийн өмнө 9
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоо хийлээ
5 цагийн өмнө 9
Мэргэжлийн ур чадвараа сорих залууст боловсролын сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын төрийн далбааг гардууллаа
5 цагийн өмнө 43
Гэрт ойр сургуульд 1-2 дугаар ангийн 9000 гаруй хүүхэд суралцаж байна
5 цагийн өмнө 44
Польш улстай эмийн зохицуулалт, чанар, хангамжийн чиглэлээр хамтран ажиллана
6 цагийн өмнө 44
1 / 1