2026.10.30 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ

Төв банк (Монголбанк)-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Р.Сэддорж уг хуулийн төслийг холбогдох байгууллага, оролцогч талуудад танилцуулж, санал авлаа. 

Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу зохион байгуулсан уг хэлэлцүүлэгт Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банкны холбоо, арилжааны банкнуудын төлөөлөл, судлаачид болон иргэд оролцов.

Хуулийн төсөл нь Төв банкны хараат бус байдлыг бэхжүүлэх, Мөнгөний бодлогын үр нөлөөг дээшлүүлэх, засаглал, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэж байна. Хууль санаачлагч танилцуулгадаа Монголбанкны бие даасан байдлын түвшин олон улсын мэргэжлийн байгууллагын үнэлгээгээр хангалтгүй байгааг онцлов. Үүнд Төв банкны үндсэн зорилт хоёрдмол утгатай, төсвийн шинжтэй үйл ажиллагааг хуулиар бүрэн хориглоогүй, өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх механизм хэрэгжихгүй байгаа зэрэг хүчин зүйл нөлөөлж байгааг дурдлаа. 

Эдгээр асуудлыг шийдвэрлэхээр хуулийн төсөлд дараах үндсэн зохицуулалтыг тусгажээ. Үүнд: 

  • Монголбанкны үндсэн зорилтыг үнийн тогтвортой байдлыг хангах гэж тодорхой хуульчилж, инфляцыг онилсон мөнгөний бодлогын олон улсын жишигт нийцүүлэх; 
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд дунд хугацааны инфляцын зорилт, төсвийн зарлагын хязгаарыг тусгаж, мөнгөний болон төсвийн бодлогын уялдааг хангах; 
  • Монголбанк төсвийн шинжтэй төсөл, хөтөлбөр, үйл ажиллагааг шууд болон шууд бусаар санхүүжүүлэхийг хориглох; 
  • Монголбанкны өөрийн хөрөнгийн дутагдлыг Засгийн газрын тусгай үнэт цаасаар нөхөх эрх зүйн механизмыг бүрдүүлэх.

Хуулийн төсөл батлагдсанаар инфляцыг дунд хугацаанд тогтворжуулах, зээлийн хүү буурах нөхцөлийг бүрдүүлэх, улсын зээлжих зэрэглэлийг сайжруулах, Төв банканд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхэд эерэг нөлөө үзүүлнэ гэж хууль санаачлагч үзэж байна. Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төслийн хэрэгцээ, шаардлага, хэрэгжилт болон санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөний талаар санал, зөвлөмж дэвшүүлж, төв банкны хараат бус байдал, хариуцлага, ил тод байдлын зохистой тэнцвэрийг хангах асуудлаар санал солилцлоо. 


Сэтгэгдэл 0
0/1000
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
51 мин өмнө 6
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
56 мин өмнө 43
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
1 цагийн өмнө 6
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
1 цагийн өмнө 13
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
1 цагийн өмнө 47
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
1 цагийн өмнө 10
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
1 цагийн өмнө 9
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
2 цагийн өмнө 10
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
2 цагийн өмнө 46
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
2 цагийн өмнө 10
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
3 цагийн өмнө 52
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
3 цагийн өмнө 60
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
4 цагийн өмнө 54
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
4 цагийн өмнө 17
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
4 цагийн өмнө 58
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
5 цагийн өмнө 55
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
5 цагийн өмнө 21
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
5 цагийн өмнө 23
Австри Улсад суугаа монгол иргэдийн анхааралд...
6 цагийн өмнө 60
Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
6 цагийн өмнө 55
1 / 1