2026.10.31 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

“Намрын ногоон өдрүүд – үндэсний үйлдвэрлэл 2026”-г Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, шинэ ургацыг хэрэглэгчдэд шууд хүргэх зорилготой “Намрын ногоон өдрүүд- Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн арга хэмжээ энэ сарын 21-27-ний өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдах гэж байна.


ХХААХҮЯ, Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба хамтран 21 дэхь жилдээ тус арга хэмжээг зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил дотоодын үйлдвэрлэгчдийн шинэ ургацын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ болон үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэнэ. Түүнчлэн ХХААХҮ-ийн салбарын үйл ажиллагаа, үндэсний үйлдвэрлэгчдийг сурталчилсан арга хэмжээг өдөр бүр зохион байгуулагдах юм. Хүнсний болон хөнгөн үйлдвэр, ЖДҮ-ийн салбар, орон нутаг, органик бүтээгдэхүүн, газар тариалан, нийслэлийн ногоочдод зориулсан нийт 218 асарыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд импортын төмс, хүнсний ногоо, мөөг, жимс, жимсгэнэ худалдаалахыг хориглож байгаа юм.


Өнөөдөр тус арга хэмжээг зохион байгуулах ажлын хэсгийн хурал болж салбарын хяналт шалгалт, зөвшөөрөл, зохион байгуулалттай холбоотой асуудлаар хэлэлцэж, ажлын хэсгийн ахлагч ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн бэлтгэл бэлэн байдалтай холбогдох үүрэг чиглэл өгөв.


Намрын ногоон өдрүүд өргөтгөсөн худалдаагаар Монгол орны 21 аймгийн брэнд бүтээгдэхүүнийг нэг дороос авах боломж олгодгоороо онцлогтой. Түүнчлэн манай улсын тэргүүлэгч, манлай үйлдвэрүүд шинэ, шилдэг бүтээгдэхүүнээ танилцуулж хэрэглэгчдийн хүртээл болгодог юм. 


Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 114
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 32
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 28
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 64
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 70
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 25
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 31
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 65
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 27
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 26
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
2026-10-30 26
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
2026-10-30 63
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
2026-10-30 59
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
2026-10-30 69
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-10-30 72
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
2026-10-30 67
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
2026-10-30 30
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
2026-10-30 72
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30 83
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
2026-10-30 31
1 / 1