2026.10.31 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

АМГТГ болон БНСУ-ын “Комир” корпораци хамтын ажиллагааны санамж бичиг баталгаажууллаа

“Mining Week & MinePro 2026” олон улсын чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд өнөөдөр (2026.09.16) “KOREA PAVILION”-ны албан ёсны нээлт болон Монгол-Солонгосын хамтын ажиллагааны Санамж бичиг (MoU) байгуулах ёслол амжилттай боллоо.

Арга хэмжээнд БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чой Жин Вон, БНСУ-ын Уул уурхайн нөхөн сэргээлт, ашигт малтмалын корпораци (КОМИР)-ийн Захирал Хван Ён Шиг болон Ашигт малтмал, газрын тосны газрын (АМГТГ) дарга П.Баянбаатар нар оролцов.


Нээлтийн үеэр Монгол Улсын АМГТГ болон БНСУ-ын “КОМИР” корпораци хооронд хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.

АМГТГ-ын дарга П.Баянбаатар хэлсэн үгэндээ “Өнөөдрийн арга хэмжээ бол манай хоёр байгууллагын хувьд зөвхөн санамж бичиг зурах үйл ажиллагаа бус, хамтын ажиллагааг дараагийн шатанд гаргах шинэ боломжийн эхлэл юм. Монгол Улсын Засгийн газраас салбарын эрх зүйн шинэтгэлийг хийж байгаа энэ үед БНСУ-ын дэвшилтэт технологи, туршлага бидэнд чухал ач холбогдолтой. Цаашид геологийн мэдээлэл, хайгуул судалгаа, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх болон нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр урт хугацааны, харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна" хэмээн онцоллоо.


Талууд тус санамж бичгийн хүрээнд ховор металл, чухал ашигт малтмалын судалгаа болон “Монгол-Солонгосын хамтарсан Ховор металлын судалгааны төв байгуулах ODA төсөл”-ийг эрчимжүүлэн хамтран хэрэгжүүлэхээр тохиролцов. 


Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 116
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 32
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 29
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 64
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 70
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 26
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 31
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 66
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 27
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 26
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
2026-10-30 26
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
2026-10-30 63
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
2026-10-30 60
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
2026-10-30 69
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-10-30 72
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
2026-10-30 67
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
2026-10-30 30
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
2026-10-30 72
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30 83
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
2026-10-30 31
1 / 1