2026.11.03 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ

Төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж, 2030 он хүртэлх сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийн замын зураглалыг хамтран боловсруулна.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан болон Боловсролын яамны холбогдох албаныхан хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн төлөөллийг хүлээн авч уулзан, сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг урт хугацаанд тогтвортой хангах асуудлаар санал солилцлоо.

Сүүлийн жилүүдэд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд цэцэрлэгийн хүртээмж эрс сайжирч, өмнө нь цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлддэг байсан олон хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах боломж бүрдсэн. Энэхүү хамтын ажиллагаа нь цэцэрлэгийн насны хүүхдийн хамран сургалтыг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулж, Монгол Улсыг бүс нутагтаа сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтын үзүүлэлтээр тэргүүлэх орны нэг болоход чухал нөлөө үзүүлээд байна.

Уулзалтын үеэр хүн амын өсөлт, шилжилт хөдөлгөөний өөрчлөлт, хотжилтын эрчимжилттэй уялдан ирэх жилүүдэд цэцэрлэгийн хүртээмжид үүсч болзошгүй сорилтуудыг урьдчилан тооцоолж, оновчтой шийдэл боловсруулах шаардлагын талаар хэлэлцэв. Нийслэлийн дүүргүүдийн хүн ам зүйн бүтэц, хүүхдийн төвлөрөл, цэцэрлэгийн ачаалал харилцан адилгүй байгаа тул дүүрэг бүр бодит хэрэгцээ, тоон мэдээлэлдээ тулгуурлан төлөвлөлт хийх нь чухал гэдгийг талууд онцоллоо.

Мөн сургуулийн өмнөх боловсролын салбарын 2030 он хүртэлх хөгжлийн замын зураглалыг боловсруулж, төр болон хувийн хэвшлийн байгууллагуудын үүрэг оролцоог тодорхой болгох, хөрөнгө оруулалт, хүртээмж, чанар, хүний нөөцийн бодлогыг уялдуулах чиглэлээр нэгдсэн ойлголтод хүрэхээр болов.

Түүнчлэн хөгжлийн ялгаатай хэрэгцээтэй хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд илүү тэгш, хүртээмжтэй хамруулах, тэдэнд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх, тусгай хэрэгцээт боловсролын дэмжлэгийг сайжруулах асуудлыг хэлэлцсэн юм. Үүнээс гадна салбарын багш, ажилтны хүний нөөцийн хэрэгцээ, тогтвортой байдлыг хангах, мэргэжлийн хөгжлийг дэмжих бодлогыг хувийн цэцэрлэгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэх чиглэлд хамтран ажиллахаар санал нэгдэв.

Ирэх гурван жилийн хугацаанд төр болон хувийн цэцэрлэгүүдийн хамтын ажиллагааны шинэ шатны зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрч, хүүхэд бүрийг чанартай сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд тэгш хамруулахад чиглэсэн бодлогын шийдлүүдийг хамтран тодорхойлж ажиллахаар боллоо.

Сэтгэгдэл 0
0/1000
ОХУ-д зорчих Монгол Улсын иргэдийн анхааралд
56 мин өмнө 41
"Монгол Бахархал-Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд "Тэнгэрийн элч Тэмүжин" түүхэн баатарлаг туульсын жүжиг тоглогдоно
1 цагийн өмнө 15
Цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах дараагийн шатны шийдлүүдийг хэлэлцэж, үүсэж болох эрсдлээс сэргийлнэ
1 цагийн өмнө 47
Канад хууль бус тамхинаас болж 2.75 тэрбум доллар алджээ. Монгол 300 тэрбум төгрөгөө алдах уу?
2 цагийн өмнө 58
Айл өрхийн түвшинд цэвэр эрчим хүчинд шилжих үйл явцыг эрчимжүүлнэ
2 цагийн өмнө 49
“Бүс ба зам” мэдээллийн хамтын ажиллагааны форум фүжөү хотноо болж байна
2 цагийн өмнө 17
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авагчдын суурь тэтгэвэрт хамрагдах насны шалгуурыг эргэн харах асуудлаар ажиллаж байна
3 цагийн өмнө 53
Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна
3 цагийн өмнө 52
Нэгдүгээр ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр дамжуулан 24 чухал чадвар эзэмшинэ
4 цагийн өмнө 53
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
4 цагийн өмнө 55
Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлаар хэлэлцэв
5 цагийн өмнө 58
Богдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэллээ
5 цагийн өмнө 22
АТГ: Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 16 мэдэгдэл бичиж хүргүүлжээ
5 цагийн өмнө 58
Нөмрөгийн ДЦГ-ын хээрийн судалгаа дуусжээ
5 цагийн өмнө 52
Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсох зэргээр туршина
6 цагийн өмнө 57
Сувилахуйн дөрөв дэх удаагийн олон улсын симпозиум зохион байгуулагдана
6 цагийн өмнө 55
Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
6 цагийн өмнө 72
Томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж байна
6 цагийн өмнө 57
Ханги боомтын нүүрсний экспорт нэмэгдэж байна
2026-11-02 85
Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
2026-11-02 69
1 / 1