АШУҮИС-ийн Монгол–Японы эмнэлэгт хэрэгжиж буй Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-гийн төслийн хүрээнд Сувилахуйн олон улсын IV симпозиум 2026 оны арваннэгдүгээр сарын 03–04-ний өдрүүдэд “Монгол Улсын сувилахуйн тусламж ба хүний нөөцийн тогтвортой хөгжил: Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн практик, сургалт, судалгааны уялдаа” сэдвийн дор зохион байгуулагдана.
Тус симпозиум нь Монгол, Япон Улсын сувилахуйн хүний нөөцийн хөгжил, менежментийн туршлага солилцох, эмнэлзүйн практик, сургалт, судалгааны уялдаа холбоог бэхжүүлэх, сувилахуйн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрдэм шинжилгээний судалгааны үр дүнг эмнэлзүйн практикт нэвтрүүлэх боломж, шийдлийг хэлэлцэх чухал ач холбогдолтой юм.
Олон улсын энэхүү симпозиум нь сувилахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, сувилахуйн тусламж, үйлчилгээний тогтвортой хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр оруулах юм.