Нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тохиолдол нэмэгдэж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.
2026 оны 11 дүгээр сарын 2-ны байдлаар нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний улмаас эрүүл мэндийн байгууллагад хандах иргэдийн тоо, хүүхдийн тусламж, үйлчилгээний ачаалал нэмэгдэж байна.
Тухайлбал, нийслэлийн Түргэн тусламжийн төвийн дуудлага 2,249 болж, өмнөх оны мөн үеэс 56.72 хувиар нэмэгдсэн бол нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагуудад нийт 877 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа нь өмнөх оны 764 хүүхэдтэй харьцуулахад 14.79 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас тусламж, үйлчилгээний зохион байгуулалтыг дараах 3 чиглэлээр эрчимжүүлэн ажиллаж байна.
Иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор өрхийн эрүүл мэндийн төвүүдийн уртасгасан цагийн үйлчилгээг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.