2026.11.02 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн өнөөдөр /2026.11.02/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа.

Уулзалт найрсаг, ажил хэрэгч уур амьсгалд болж, хоёр орны хамтын ажиллагааны томоохон төслүүдийн явц болон цаашид хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.

Парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн уулзалтын эхэнд Элчин сайд Атул Малхари Готсурветэй уулзаж байгаадаа талархал илэрхийлээд, Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийг бодит төсөл, харилцан ашигтай худалдаа, салбар хоорондын хамтын ажиллагаагаар баяжуулахад хоёр орны парламентын бүлгийн харилцаа чухал үүрэгтэйг онцлон тэмдэглэлээ.

5.jpgМөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа шийдвэрлэн эхлүүлсэн Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт амжилттай урагшилж байгааг онцолж, төслийг шуурхай хэрэгжүүлэн ашиглалтад оруулахын ач холбогдлыг тэмдэглэлээ. Түүнчлэн Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн даргын хувьд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахад бэлэн байна гэв.

6.jpgБүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве цаг зав гарган хүлээн авсанд Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэнд талархал илэрхийлээд, Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэй хэрэгжиж буй 1.7 тэрбум ам.долларын зээлийн санхүүжилт бүхий Газрын тос боловсруулах үйлдвэр, Монгол–Энэтхэгийн найрамдлын ерөнхий боловсролын сургууль, Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээллийн технологи, харилцаа холбоо, аутсорсингийн шилдэг төв зэрэг гурван томоохон төслийн хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ хоёр улсын хооронд шууд нислэгтэй болсныг дуулгав.

3.jpgТэрбээр эдгээр төсөл нь Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдал, боловсрол, технологийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулахыг онцлов. Мөн худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улстай газрын ховор элементийн чиглэлээр хамтран ажиллах, улмаар нүүрс худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

4.jpgТүүнчлэн талууд эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэдээлэл, технологи тэр дундаа хиймэл оюуны ухааны салбарт Бүгд Найрамдах Энэтхэг Улсын туршлага, чадавхад тулгуурлан хамтран ажиллах боломжийн талаар хөндөн ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Сэтгэгдэл 0
0/1000
Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Атул Малхари Готсурвег хүлээн авч уулзлаа
58 мин өмнө 44
Прокурор 518 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ
1 цагийн өмнө 50
Эрт илрүүлэгт хүүхдийн 60.2 хувийг үзлэгт хамруулжээ
2 цагийн өмнө 52
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 20 мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуур бүхий төсөл хэрэгжиж байна
2 цагийн өмнө 63
“Зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” хэлэлцүүлэг болж байна
2 цагийн өмнө 64
ХЗДХЯ-НЫ САЙД Г.ТЭМҮҮЛЭН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
2 цагийн өмнө 20
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо
3 цагийн өмнө 50
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1538 дуудлага мэдээлэл иржээ
3 цагийн өмнө 21
Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна
3 цагийн өмнө 50
Олон улсын наадамд амжилттай оролцлоо
3 цагийн өмнө 50
2027 оноос эхлэн "Зуны тоолол"-д шилжих тогтоолын төсөл санаачилжээ
3 цагийн өмнө 60
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ
4 цагийн өмнө 56
Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв
5 цагийн өмнө 16
Дарханы дулааны станц хэвийн горимд шилжлээ
5 цагийн өмнө 19
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
5 цагийн өмнө 17
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна
5 цагийн өмнө 51
Оюутнууд "Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замтай танилцлаа
6 цагийн өмнө 52
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
6 цагийн өмнө 62
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
7 цагийн өмнө 53
Т. Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
8 цагийн өмнө 58
1 / 1