2026.10.05 Даваа гараг
УБ цаг агаар, УБ
ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хуралдааныг ахаллаа.

Хуралдаанаар шатахууны татан авалт, нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг хэлэлцэж, ШТС-уудын гаднах дарааллыг бууруулах, авто замын хөдөлгөөний ачааллыг багасгах, иргэдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.

Тухайлбал, ШТС-уудын ажилтнуудын ээлж хүлээлцэх цагийг өглөөний 08:30-09:00 цаг байсныг 11:00 цаг болгон өөрчлөх зохицуулалт хийнэ.

Өглөөний оргил ачааллын үеэр зарим ШТС ээлж хүлээлцэх шалтгаанаар шатахуун түгээлтийг түр зогсоосноор автомашины дараалал нэмэгдэж, авто замын хөдөлгөөнд нэмэлт ачаалал үүсгэж байгаа тул ийнхүү ээлж хүлээлцэх цагийг хойшлуулж байна.

Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв энэхүү зохицуулалтыг мөрдөж, иргэдийн ажил, сургуульдаа зорчих өглөөний оргил ачааллын үеэр шатахуун түгээлтийг тасалдуулахгүй зохион байгуулахыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо.

Мөн улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд Шатахууны шуурхай штабаас импортын татан авалтыг нэмэгдүүлэх, тээвэрлэлт, буулгалт, түгээлтийг эрчимжүүлэх, шатахууныг ШТС-уудад шуурхай хүргэх ажлыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран үргэлжлүүлэн зохион байгуулж байна.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

2026 оны төсвийн тодотголын гуравдахь хэлэлцүүлгийг тодорхой асуудлаар дахин явуулах чиглэлийг Төсвийн байнгын хороонд өглөө
10 мин өмнө 0
Хөвсгөл аймгийн боловсролын газрын 70 жилийн ойн арга хэмжээ боллоо
1 цагийн өмнө 8
Дүүжин замын тээврийн системд Францын хөндлөнгийн инженерийн байгууллагаас техникийн аудит хийнэ
1 цагийн өмнө 7
ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө
1 цагийн өмнө 45
МАН-ын бүлэг: Шүүхийн ачааллыг бууруулж, иргэний шүүхэд хандах эрхийг хамгаалахаар төсөлд тусгажээ
1 цагийн өмнө 6
2025-2026 оны хичээлийн жилд боловсролын байгууллагад 56.8 мянган үндсэн багш ажиллаж байна
1 цагийн өмнө 39
АҮЭБЯ: 8,700 тонн АИ-92 автобензин татан авлаа
1 цагийн өмнө 39
Буруутай этгээдээр мал устгалын нөхөн төлбөрийг гаргуулж, иргэдийн хохирлыг барагдуулах хууль зүйн үндэслэлтэй
1 цагийн өмнө 48
Ямааны годрон өвчин 2 аймгийн 3 суманд бүртгэгдэн хорио цээрийн дэглэм тогтоогоод байна
1 цагийн өмнө 8
36.6 мянган га-г ангилан хадаж, 186.9 га-гаас 273.9 мянган тонн үр тариа хураан аваад байна
2 цагийн өмнө 9
“Дэлхийн Хуримтлалын Өдөр-2026” аяны нээлт Өмнөговь аймагт боллоо
3 цагийн өмнө 10
Нийт дуудлагын 83 хувь нь обьектын гал түймэр байна
3 цагийн өмнө 6
Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Баян-Өлгий аймагт албан томилолтоор ажиллаж эхэллээ
3 цагийн өмнө 11
Замын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажиллана
5 цагийн өмнө 8
АТГ: Гаалийн улсын байцаагч нарт холбогдох 16 эрүүгийн хэрэг шүүхээр шийдвэрлэгдэв
5 цагийн өмнө 23
Жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 396 хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ
5 цагийн өмнө 6
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “E-PROPERTY” болон "Барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим систем"-ийг нээв
5 цагийн өмнө 9
Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлнэ
6 цагийн өмнө 39
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 37 дуудлага бүртгэгджээ
6 цагийн өмнө 42
Дашинчилэн-Өгийнуурын замаас Хайрхан сум чиглэлд 70 км хүртэлх авто замыг ирэх сард дуусгахаар ажиллаж байна
7 цагийн өмнө 7
1 / 1