2026.10.28 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Эрчим хүчний салбарын шинэчлэлд Азийн хөгжлийн банк техникийн туслалцаа үзүүлнэ

Эрчим хүчний сайд Б.Найдалаа өнөөдөр Азийн хөгжлийн банк (АХБ)-ны үйл ажиллагаа хариуцсан захирал Чандра Мохан Арораг хүлээн авч уулзан эрчим хүчний салбарын тэргүүлэх төслүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилт болон цаашдын хамтын ажиллагааны хүрээнд санал солилцлоо.

Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй болон шинээр хэрэгжүүлэх шаардлагатай төслүүдийг эрэмбэлж, санхүүжилтийн боломжийг тодорхойлох, төслийн бэлтгэл ажлыг шуурхай хангах, хэрэгжилтийг эрчимжүүлэх тухайд хэлэлцэв.

АХБ-ны зүгээс төрийн салбарын зээл, төр, хувийн хэвшлийн түншлэл болон зөвлөх үйлчилгээ, хувийн хэвшлийн санхүүжилт гэсэн үндсэн чиглэлээр хамтран ажиллах боломжтойгоо илэрхийллээ. Тухайлбал “Ухаалаг эрчим хүчний систем хөгжүүлэх” төсөл (SEST), “Багануур–Чингис–Чойр” чиглэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг бэхжүүлэх төсөл, Ерөөгийн ус хуримтлууртай усан цахилгаан станц, Оюу толгойн цахилгаан хангамжийн төслүүдийг хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлд авч үзэхээр боллоо.

Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс хамтын ажиллагааны төслүүдийг цаг алдалгүй бодит ажил хэрэг болгохын тулд санхүүжилтийн асуудлыг шуурхай шийдвэрлэх нь зүйтэй гээд SEST төслийн бэлтгэл ажлыг бүрэн хангаж, 2027 оны хавраас барилга угсралтын ажлыг эхлүүлэх зорилт тавин ажиллаж байгааг онцлов.

Мөн Засгийн газраас эрчим хүчний салбарын тарифын шинэчлэл, “Эрчим хүчний 2050” шилжилтийн стратеги, хүний нөөцийн бодлогыг батлан хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Эрчим хүчний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2027 оны намрын чуулганаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгааг танилцууллаа. Эдгээр шинэчлэлийг хэрэгжүүлэхэд АХБ-ны техникийн туслалцааг үр дүнтэй ашиглах, инженер, мэргэжилтнүүдийн чадавхыг бэхжүүлэх, олон улсын сургалт, хөтөлбөрүүдийг уялдуулан зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлэв.

Түүнчлэн Ерөөгийн ус хуримтлууртай усан цахилгаан станц болон Оюу толгойн цахилгаан хангамжийн төслүүдийн бэлтгэл, судалгааны санхүүжилтийг шуурхай шийдвэрлэх, бүс нутгийн болон хил дамнасан эрчим хүчний хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хөндлөө.

АХБ-ны үйл ажиллагаа хариуцсан захирал Чандра Мохан Арора эрчим хүчний салбарын шинэчлэл, эрх зүйн орчныг боловсронгуй болгох үйл явцад техникийн туслалцаа үзүүлэн хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Мөн 2026 оны арваннэгдүгээр сард болох Улс орны хөтөлбөр боловсруулах ажлын хүрээнд 2027–2028 онд хэрэгжүүлэх тэргүүлэх төслүүдийн жагсаалтад дээрх төслүүдийг тусгах, санхүүжилтийн тогтвортой, урьдчилан таамаглах боломжтой нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалт нь эрчим хүчний салбарын тэргүүлэх төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, бодлогын шинэчлэл болон хүний нөөцийн хөгжлийг дэмжих чиглэлээр Монгол Улс, Азийн хөгжлийн банкны хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
7 мин өмнө 1
Засгийн газрын ээлжит хурал болж байна
30 мин өмнө 5
Нөмрөгийн ДЦГ 448,993.6 га буюу 76.4 хувь нь түймэрт өртжээ
54 мин өмнө 36
Өнөөдөр монголын долоон тамирчин барилдана
58 мин өмнө 43
Улаанбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана
1 цагийн өмнө 7
Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
1 цагийн өмнө 8
Нийтийн тээврийн автобусны М:3А, Ч:7А чиглэлд шинээр зогсоол нэмжээ
1 цагийн өмнө 37
ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
1 цагийн өмнө 9
ОУ-ын төмөр замын худалдан авах ажиллагааны чуулганд оролцож байна
2 цагийн өмнө 43
Эрчим хүчний салбарын шинэчлэлд Азийн хөгжлийн банк техникийн туслалцаа үзүүлнэ
2 цагийн өмнө 13
Зудын урьдчилсан төлөв гарлаа
2 цагийн өмнө 48
Нярайн түнхний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжээнд нутагшууллаа
2026-10-27 75
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байнa
2026-10-27 26
“1000 сэтгүүлчийн форум” болно
2026-10-27 74
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
2026-10-27 73
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад 755 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2026-10-27 58
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-27 26
Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна
2026-10-27 61
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 58
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2026-10-27 58
1 / 1