2026.10.28 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Улаанбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот ах дүү хотын найрамдалт харилцаа тогтоосны 35 жилийн ойн арга хэмжээний нээлт болон эдийн засгийн танилцуулга уулзалтад үг хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “1991 онд эхлэлээ тавьсан манай хоёр хотын ах дүүгийн найрсаг харилцаа өнөөдөр 35 жилийн түүхэн замналыг туулжээ. Энэ хугацаанд хоёр хот харилцан айлчлал, эдийн засаг, худалдаа, хот байгуулалт, боловсрол, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн. Энэхүү харилцаа нь зөвхөн хоёр хотын удирдлага, байгууллагуудын хамтын ажиллагаагаар хязгаарлагдахгүй, харин хоёр хотын иргэдийн харилцан ойлголцол, нөхөрлөл, итгэлцлийг бэхжүүлэх гүүр болж байна. Хоёр хотын хамтын ажиллагааг бодит үр дүнгээр баяжуулах нэгэн чухал жишээ нь Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарт хавдрын оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж бэлэглэхээр болсон. Энэхүү санаачилга нь эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарыг сайжруулахад чиглэсэн бодитой алхам” гэдгийг онцлов.

Хоёр хотын хамтын ажиллагааг дараах үндсэн чиглэлээр өргөжүүлнэ.

  • Нэгдүгээрт, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт хот төлөвлөлт, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтцийн шийдлүүдээр туршлага солилцож, иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллана.
  • Хоёрдугаарт, ногоон хөгжил, байгаль орчны салбарт ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үр дүнтэй арга туршлага нэвтрүүлнэ.
  • Гуравдугаарт, эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний технологи болон эмнэлгийн тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлнэ.
  • Дөрөвдүгээрт, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт сургууль, их, дээд сургууль, соёлын байгууллагуудын хамтын ажиллагааг нэмэгдүүлж, иргэд, залуучуудын харилцан солилцоо, аялал жуулчлалыг дэмжинэ.
  • Тавдугаарт, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хоёр хотын аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн харилцааг өргөжүүлж, харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээнэ. Эдгээр чиглэлээр хамтран ажиллахдаа харилцан ашигтай, бодит үр дүнд чиглэсэн, хоёр хотын иргэдийн амьдралын чанарт эерэг нөлөө үзүүлэхүйц төсөл, хөтөлбөрүүдэд онцгой анхаарах юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
7 мин өмнө 1
Засгийн газрын ээлжит хурал болж байна
30 мин өмнө 5
Нөмрөгийн ДЦГ 448,993.6 га буюу 76.4 хувь нь түймэрт өртжээ
54 мин өмнө 36
Өнөөдөр монголын долоон тамирчин барилдана
58 мин өмнө 43
Улаанбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана
1 цагийн өмнө 8
Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
1 цагийн өмнө 8
Нийтийн тээврийн автобусны М:3А, Ч:7А чиглэлд шинээр зогсоол нэмжээ
1 цагийн өмнө 37
ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
1 цагийн өмнө 9
ОУ-ын төмөр замын худалдан авах ажиллагааны чуулганд оролцож байна
2 цагийн өмнө 43
Эрчим хүчний салбарын шинэчлэлд Азийн хөгжлийн банк техникийн туслалцаа үзүүлнэ
2 цагийн өмнө 13
Зудын урьдчилсан төлөв гарлаа
2 цагийн өмнө 48
Нярайн түнхний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжээнд нутагшууллаа
2026-10-27 75
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байнa
2026-10-27 26
“1000 сэтгүүлчийн форум” болно
2026-10-27 74
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
2026-10-27 73
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад 755 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2026-10-27 58
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-27 26
Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна
2026-10-27 61
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 58
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2026-10-27 58
1 / 1