2026.10.28 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

ОУ-ын төмөр замын худалдан авах ажиллагааны чуулганд оролцож байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо зохион байгуулагдаж буй “International Railway Procurement Briefing & 1:1 Business Meetings 2026” олон улсын арга хэмжээнд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн төлөөлөл оролцож байна.

БНСУ-ын Төмөр замын аж үйлдвэрийн холбоо (KORASS)-ноос зохион байгуулж буй тус арга хэмжээнд 9 улсын төмөр замын салбарын 15 байгууллагын төлөөлөл оролцож, төмөр замын шинэ төсөл, хөтөлбөрүүд, худалдан авах ажиллагааны тогтолцоо, олон улсын тендерт оролцох нөхцөл, шаардлага болон хамтын ажиллагааны боломжийн талаар мэдээлэл солилцлоо.

Чуулганы үеэр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Худалдан авалтын мэргэжилтэн Э.Дөлгөөн Монгол Улсын төмөр замын салбарын хөгжил, компанийн хэрэгжүүлж буй болон цаашид хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төслүүд, худалдан авах ажиллагааны эрх зүйн орчин, гадаадын аж ахуйн нэгжүүдийн оролцох боломжийн талаар илтгэл танилцуулав.

БНСУ-ын “Rail Economy News” (철도경제신문) хэвлэл тус арга хэмжээг сурвалжлахдаа “Монголын төмөр зам” ТӨХК чуулганы эхний илтгэлийг танилцуулсныг онцолжээ. Мөн Монгол Улсын төмөр замын шинэ төслүүдийн хүрээнд БНСУ-ын компаниудтай хөдлөх бүрэлдэхүүн, дохиолол, холбоо, дэд бүтцийн засвар үйлчилгээ, логистик болон төслийн санхүүжилтийн чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгааг мэдээлсэн байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Өнөөдөр монголын долоон тамирчин барилдана
6 мин өмнө 0
Улаанбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана
15 мин өмнө 3
Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
33 мин өмнө 4
Нийтийн тээврийн автобусны М:3А, Ч:7А чиглэлд шинээр зогсоол нэмжээ
36 мин өмнө 33
ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
50 мин өмнө 6
ОУ-ын төмөр замын худалдан авах ажиллагааны чуулганд оролцож байна
1 цагийн өмнө 43
Эрчим хүчний салбарын шинэчлэлд Азийн хөгжлийн банк техникийн туслалцаа үзүүлнэ
1 цагийн өмнө 11
Зудын урьдчилсан төлөв гарлаа
1 цагийн өмнө 45
Нярайн түнхний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжээнд нутагшууллаа
2026-10-27 75
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байнa
2026-10-27 26
“1000 сэтгүүлчийн форум” болно
2026-10-27 74
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
2026-10-27 73
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад 755 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2026-10-27 58
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-27 26
Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна
2026-10-27 61
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 58
Хамтарсан хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
2026-10-27 58
“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ж.Э-д холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
2026-10-27 64
Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 57, 65, 76 кг-ын жин дэх урьдчилсан шатны барилдаанууд явагдана
2026-10-27 32
Б.Пүрэвдагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотын Засаг дарга Лянь Дунтай уулзлаа
2026-10-27 28
1 / 1