2026.11.02 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Монгол, Японы хамтарсан судалгааны үр дүнг үйлдвэрлэл, бизнест нэвтрүүлж, түншлэлийг өргөжүүлнэ

Монгол, Японы их сургууль, судлаачдын хамтын судалгааны үр дүн, технологийн шийдлийг үйлдвэрлэл, бизнесийн бодит хэрэгцээтэй холбож, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой “Хамтарсан судалгаа – Бизнесийн инновацын түншлэл 2026” арга хэмжээ зохион байгуулагдлаа.


“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд 2014 оноос эхлэн Монголын дээрх 3 их сургуулийн судлаачид, Японы их сургуулиудын судалгааны байгууллагуудтай хамтран инженер, технологийн тэргүүлэх чиглэлээр судалгаа хийж, судлаачдын ур чадвар, лабораторийн болон технологийн чадавх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж ирсэн. 


Энэ удаагийн арга хэмжээ нь эдгээр үр дүнг эрдэм шинжилгээний хүрээнээс үйлдвэрлэлийн хэрэглээ рүү шилжүүлэх, хамтарсан туршилт, бүтээгдэхүүн хөгжүүлэлт, технологи дамжуулалт болон судалгаа-хөгжүүлэлтийн шинэ түншлэл эхлүүлэхэд чиглэж байна. 


“Судалгаа, инновацыг аж үйлдвэртэй холбож, хамтарсан судалгаанаас хамтын баялаг бүтээх боломж” гэсэн үзэл санааны дор зохион байгуулагдах энэхүү арга хэмжээ нь M-JEED төслийн хүрээнд бий болсон Монгол–Японы академик хамтын ажиллагааг судалгаа → технологи → туршилт → үйлдвэрлэлийн хэрэглээ → бизнесийн түншлэл гэсэн дараагийн шатанд гаргах зорилготой.


Хамтарсан судалгааны багууд зургаан танхимд нэгэн зэрэг салбар хуралдаан зохион байгуулж, судалгааны үр дүн, технологийн шийдэл, цаашид үйлдвэрлэлд ашиглах боломжоо танилцууллаа. Үүнд:

• Биотехнологи — Монгол орны ургамал, микроорганизмын биологийн идэвхт нэгдэл ба ашигт ген; Монгол малын генетик чадавх; Сибирь шинэсийг биотехнологийн аргаар олшруулах, мөөгөнцрийн биобэлдмэл; хүний тогтвортой хөгжлийг дэмжих биоинженерчлэл.

• Шинэ болон дэвшилтэт материал — нано материал ба хэрэглээ; шинэ материалын дэвшилтэт технологи; үнсийг барилгын материалд ашиглах ногоон технологи; ноос, ноолууран ширхэгтээс шинэ төрлийн материал гарган авах судалгаа.

• Хүрээлэн буй орчин — Монгол орны эрдэс материалд тулгуурласан хүрээлэн буй орчны инженерчлэл; Туул, Хараа голын ай савын бохирдлын хяналт; эрдэс баялгийн суурь судалгаа; хүрээлэн буй орчин болон газар хөдлөлтийн инженерчлэл.

• Эрчим хүч, сэргээгдэх эрчим хүч — сэргээгдэх болон нарны эрчим хүчний технологи; Монгол орны залуу хүрэн нүүрсийг цэвэр, үр ашигтай ашиглах технологи; эрчим хүчний дамжуулалт, түгээлтийн инноваци; чадлын электроник ба үйлдвэрийн автоматжуулалт.

• Дижитал технологи — дижитал технологид суурилсан судалгаа, хөгжүүлэлт; цогц процессын загварчлал, оновчлол, симуляци; сансрын инженерчлэл; агаар, сансрын механик инженерчлэл, логистик болон хүрээлэн буй орчны хяналт, шинжилгээний шийдэл.

• Хөдөө аж ахуй ба хүнсний технологи — уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон цагаан луувангийн сорт; хүнсний бүтээгдэхүүн хатаах арга; ойн биомасс ба нутгийн иргэдийн амьжиргаа; хөдөө аж ахуйн дроны хэрэглээ; хушны самрын ясаар хөрс, ус цэвэршүүлэх нано-био шингээгч материал; хөрсний органик нүүрстөрөгч, бохирдлын загварчлал.


Сэтгэгдэл 0
0/1000
Хэнтий аймгийн Хэрлэн суманд 20 мвт хүчин чадалтай нарны цахилгаан станц, батарей хуримтлуур бүхий төсөл хэрэгжиж байна
24 мин өмнө 44
“Зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” хэлэлцүүлэг болж байна
24 мин өмнө 42
ХЗДХЯ-НЫ САЙД Г.ТЭМҮҮЛЭН ШҮҮХ ШИНЖИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА
28 мин өмнө 7
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо
1 цагийн өмнө 43
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1538 дуудлага мэдээлэл иржээ
1 цагийн өмнө 16
Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна
1 цагийн өмнө 47
Олон улсын наадамд амжилттай оролцлоо
1 цагийн өмнө 47
2027 оноос эхлэн "Зуны тоолол"-д шилжих тогтоолын төсөл санаачилжээ
1 цагийн өмнө 52
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ
2 цагийн өмнө 53
Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв
2 цагийн өмнө 12
Дарханы дулааны станц хэвийн горимд шилжлээ
2 цагийн өмнө 15
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
2 цагийн өмнө 10
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна
3 цагийн өмнө 48
Оюутнууд "Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замтай танилцлаа
3 цагийн өмнө 49
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
4 цагийн өмнө 59
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
5 цагийн өмнө 51
Т. Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
6 цагийн өмнө 56
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
6 цагийн өмнө 58
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 138
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 40
1 / 1