2026.11.02 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна

Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт Улаанбаатар хотноо 11 дүгээр сарын 2-3-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Боловсролын яамнаас зохион байгуулж байгаа энэхүү сургалт нь төрөлжсөн ахлах сургуулийг хөгжүүлэх талаар баримтлах чиглэл, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг үр дүнтэй хэрэгжүүлэх, ахлах сургуулийн суралцагчийг суралцах, ажил, мэргэжлийн чиг баримжаа, сонголтод нийцсэн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад сургуулийн удирдах ажилтан, оролцогч талын хамтын ажиллагааг чиглүүлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилготой юм.

886263543_1429351025977076_4875609864985794670_n

Тус арга хэмжээг нээж УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан хэлсэн үгэндээ “Улаанбаатар хотод зарим төрөлжсөн ахлах сургуулиудын үйл ажиллагаа жигдэрч байна.

Аймаг орон нутагт өөрсдийн санал санаачилгаар төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж ажиллаж байгаад баяртай байгаа. Төрөлжсөн ахлах сургуулиудын хийж байгаа загвар, концепц бол боловсролын салбарт хийж байгаа маш том шинэчлэлийн нэг. Энэ бол дан ганц бүтээмжийн асуудлыг шийдээгүй.

Боловсролын чанарын асуудлыг шинэ шатанд гаргаж ирсэн тогтолцооны шинэчлэл. Төрөлжсөн ахлах сургууль бол ур чадвар, чадамжийг олгох томоохон ажил гэдгийг та бүхэн ойлгож мэдрэх ёстой” гэдгийг онцлов.

871150658_4063811453926837_1554578953837741630_n

Төрөлжсөн ахлах сургуулийн хөгжүүлэх хэрэгцээ, шаардлага, бодлого, чиглэлийн талаар Боловсролын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга Л.Ганбат, Ерөнхий боловсролын хөгжлийн бодлого хариуцсан ахлах шинжээч А.Цолмон нар мэдээлэл өглөө.

Дараагаар нь төрөлжсөн ахлах сургуулийн талаар баримтлах чиглэлийг хэрэгжүүлэх, сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад тулгамдаж байгаа асуудал, шийдлийн талаар сургуулийн захирал, удирдлагууд мэдээлэл хийж, санал хэлсэн юм.

Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт МУБИС-ийн Урлагийн танхимд үргэлжилж байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлийн хоёрдугаар хуралдаан боллоо
46 мин өмнө 6
Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1538 дуудлага мэдээлэл иржээ
47 мин өмнө 9
Төрөлжсөн ахлах сургуулийн удирдах ажилтнуудын сургалт болж байна
48 мин өмнө 7
Олон улсын наадамд амжилттай оролцлоо
50 мин өмнө 40
2027 оноос эхлэн "Зуны тоолол"-д шилжих тогтоолын төсөл санаачилжээ
55 мин өмнө 43
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ
1 цагийн өмнө 50
Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв
2 цагийн өмнө 10
Дарханы дулааны станц хэвийн горимд шилжлээ
2 цагийн өмнө 13
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
2 цагийн өмнө 10
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна
2 цагийн өмнө 46
Оюутнууд "Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замтай танилцлаа
3 цагийн өмнө 48
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
3 цагийн өмнө 58
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
4 цагийн өмнө 51
Т. Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
5 цагийн өмнө 56
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
5 цагийн өмнө 57
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 137
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 39
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 38
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 72
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 80
1 / 1