2026.11.02 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны долоо хоногийн ээлжит шуурхай хуралдаан болж, төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явууллаа.

Хурлаар салбарын эрх зүйн шинэчлэл, хяналт шалгалт, уул уурхайн салбар дахь аюулгүй ажиллагаа, шатахууны хангамж, нийлүүлэлтийн асуудлуудыг хэлэлцэж, тодорхой үүрэг, чиглэлүүдийг өглөө.

Өнгөрсөн долоо хоногт буюу 10 дугаар сарын 29-ний өдрийн 18:00 цагийн үед Оюутолгойн гүний уурхайд уулын даралтын улмаас нуралт үүсэж, улмаар далд уурхайн +1300 олборлолтын түвшний штрек малталтад чулуулгийн нуралт болсны улмаас чичирхийллийн бүсэд ажиллаж байсан 15 ажилтан өртсөн үйлдвэрлэлийн осол гарсан.

Ослын талаарх дүгнэлт, ослын шалтгааныг судлан тогтоох үүрэг бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, ЭБМЗ-ийн төлөөллийг оролцуулан байгуулж, газар дээр нь ажиллуулж, хяналт шалгалтыг хийлээ.

Урьдчилсан дүгнэлтээр ослын үед уул уурхайн инженерүүд шуурхай арга хэмжээ авч ажилласнаар хүний амь нас эрсдэхээс сэргийлж чаджээ. Мөн гүний уурхайд үйл ажиллагаа явуулж байгаа нэр бүхий дөрвөн аж ахуйн нэгжид хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг зөрчсөн байж болзошгүй үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгаж байна.

АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвийн зүгээс цаашид салбарын бүх түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартыг хангуулах хүрээнд мэдээлэл, сургалт, зөвлөмжийг эрчимжүүлж, урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болголоо. Оюутолгойн гүний уурхайд гарсан ослын дүгнэлт энэ долоо хоногийн лхагва гарагт гарах товтой байна.

Мөн шуурхай хурлаар 2027 онд Аж үйлдвэр, Эрдэс баялгийн салбарын хяналтын хүрээнд 617 обьектод төлөвлөгөөт хяналт шалгалт хийх хуваарь гаргаж, Засгийн газрын холбогдох байгууллагуудад хүргүүлснийг танилцууллаа.

Шатахууны хангамж, түгээлтийг сайжруулах хүрээнд 10 болон 11-р сарын татан авалтын тайлан, урьдчилсан захиалгуудтай танилцаж, цаашид хөдөө орон нутагт хангамжийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг ТНБД Б.Дашпүрэв холбогдох агентлагт үүрэг болголоо.

Цаашид 11-р сард урьдчилсан байдлаар 100000 орчим тонн АИ92 автобензинийг импортлон авах төлөвлөгөөтэй байна. Иймд шатахууны хангамж, түгээлтийг улсын хэмжээнд эрчимжүүлж, шатахууны хүлээгдлийг бүрэн арилгахад анхаарч ажиллахыг санууллаа.

Мөн хурлаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах хүрээнд хийгдэж буй ажлуудыг эрчимжүүлэхийг холбогдон албан тушаалтнуудад үүрэг болгов.

- Тухайлбал ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэх ажил хийгдэж байна. Энэхүү шинэ зохицуулалтаар өмнө нь хүчингүй болсон Ашиглалтын зөвшөөрлүүдийг дахин сонгон шалгаруулалтаар олгох, хайгуулийн тусгай зөвшөөрөл дээрх босго үнийг нэмэгдүүлснээр хэт бага үнээр тусгай зөвшөөрөл авах болон хэт өндөр үнэ тогтоож, сонгон шалгаруулалтыг үр дүнгүй болгох хийдлүүдийг арилгахаар тусгаад байна.

- Мөн ашигт малтмалыг эрэн хайх, ашиглах үйл, ажиллагааны журмыг шинэчлэхээр боловсруулж байна.

- “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн үзэл баримтлалыг батлуулж, бэлтгэл ажлыг дуусгах,

- Сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэх ажлыг хугацаа алдалгүй боловсруулж батлуулах,

- Шинээр зарлаж буй газрын тосны хайгуулийн талбайд дээр бусад яамдаас саналыг авч дуусган, Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэх,

- Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг эрчимжүүлэх, Алт-3 хөтөлбөртэй холбоотой талбайн мэдээллүүдийг дахин нягталж, хуульд нийцээгүй болон ашиглаагүй талбайг оруулахгүй байх үүрэг чиглэлүүдийг тус тус өглөө.

Сэтгэгдэл 0
0/1000
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ
10 мин өмнө 1
Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв
18 мин өмнө 0
Дарханы дулааны станц хэвийн горимд шилжлээ
24 мин өмнө 1
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
31 мин өмнө 1
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна
49 мин өмнө 38
Оюутнууд "Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замтай танилцлаа
1 цагийн өмнө 43
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
2 цагийн өмнө 52
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
2 цагийн өмнө 46
Т. Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
3 цагийн өмнө 53
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
3 цагийн өмнө 54
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 136
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 39
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 37
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 72
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 78
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 31
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 40
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 72
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 33
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 32
1 / 1