Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 6, гал түймрийн 48 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 1 иргэний амь нас, 2,3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Гэр, байшингийн галлагааны аюулгүй байдлыг хангах, яндангийн цонолтоос сэргийлж тогтмол хөөлөх, угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг тогтмол ажиллуулаарай.
Гал түймрээс урьдчилан сэргийлж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангахыг зөвлөж байна.