2026.10.31 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

УИХ-ын дарга С.Бямбацогт уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын ажиллагааг бэхжүүлэхийг уриаллаа

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт “Уур амьсгалын өөрчлөлтийн хариу арга хэмжээнд Азийн орнуудын эв санааны нэгдлийг хангах олон улсын форум”-ыг өнөөдөр /2026.09.15/ нээж үг хэллээ. 

Тэрбээр уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган, зуд, ургацын алдагдал нь хүнсний аюулгүй байдал, шилжилт хөдөлгөөн, хүн, малын эрүүл мэндэд шууд нөлөөлж, өвчлөх эрсдэлийг улам бүр нэмэгдүүлж байгааг онцоллоо. Тиймээс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд шинжлэх ухааны судалгаа, нотолгоонд тулгуурласан бодлого, бүс нутгийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, “Нэг эрүүл мэнд” хандлагыг хэрэгжүүлэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэлт, хяналтыг сайжруулах чиглэлд улс орнууд идэвхтэй хамтран ажиллахыг уриаллаа.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурал 2026 оны намрын ээлжит чуулганаар эрүүл мэнд, уур амьсгал, хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн салбарын бодлогын уялдааг хууль тогтоомж, төсөв, хяналтын механизмаар цогцоор нь хангахад анхаарч ажиллаж буйг тодотгосон юм. Ирэх хоёр өдрийн хэлэлцүүлэг тунхаглал төдий бус харин бодит шийдэл, бодит хамтын ажиллагаа, бодит үр дүнд чиглэнэ гэдэгт бүрэн итгэж буйгаа энэ үеэр илэрхийллээ. 

УИХ-ын даргын манлайлал дор зохион байгуулж буй энэхүү форумд Ази, Номхон далайн бүс нутгийн 20 гаруй орны эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, хүнсний аюулгүй байдал, хүн, малын эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөлөл, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

 


Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
6 цагийн өмнө 76
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
6 цагийн өмнө 20
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
7 цагийн өмнө 18
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
8 цагийн өмнө 57
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
8 цагийн өмнө 60
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
8 цагийн өмнө 17
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
9 цагийн өмнө 25
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
9 цагийн өмнө 58
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
9 цагийн өмнө 19
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
9 цагийн өмнө 18
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
9 цагийн өмнө 20
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
9 цагийн өмнө 57
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
9 цагийн өмнө 51
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
10 цагийн өмнө 60
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
11 цагийн өмнө 65
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
2026-10-30 60
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
2026-10-30 21
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
2026-10-30 63
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30 58
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
2026-10-30 24
1 / 1