2026.10.30 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Шатахууны хангамж, түгээлтэд тавих хяналтыг чангатгаж, зөрчил гаргасан ААН-үүдэд хариуцлага тооцно

Шатахууны шуурхай штабын хуралдаанаар сүүлийн өдрүүдэд үүсээд буй шатахууны түгээлт, шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаа болон замын хөдөлгөөний ачаалалтай холбоотой асуудлыг хэлэлцэж, шуурхай арга хэмжээ авч ажиллах шийдвэр гаргалаа.

Шалгалтаар зарим шатахуун түгээх станц шатахууны үлдэгдэлтэй атлаа олголтоо дур мэдэн зогсоосон асуудал илэрсэн. Үүнтэй холбоотойгоор үлдэгдэл шатахууныг иргэд, жолооч нарт хэвийн олгуулах арга хэмжээ авч ажиллана.

ШАТАХУУН ОЛГОЛТ, ТҮГЭЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТЫГ ЧАНГАТГАНА

Шатахуун түгээх станцуудын үйл ажиллагаанд хяналт тавих, иргэдэд бодит мэдээлэл хүргэх, олголтыг хэвийн үргэлжлүүлэх чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүнд:

• Шатахуун түгээж буй станцуудад өнөөдрөөс улсын байцаагчдыг томилон ажиллуулж, олголт, түгээлтийн үйл ажиллагаанд хяналт тавих;

• Шатахууны үлдэгдэл, олголтын мэдээллийг Benzin.mn сайтад үнэн зөв, цаг тухайд нь шинэчилж, иргэдийг бодит мэдээллээр хангах;

• Шатахууныг боломжит түгээх хошуугаар зэрэг, тасралтгүй олгож, шаардлагатай станцуудын ажиллах цагийг 24 цаг болгон зохион байгуулах;

• Талоноор шатахуун олгож буй асуудлыг шалгаж, олголтыг шуурхай, хүртээмжтэй зохион байгуулах;

• Хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон тэдний асран хамгаалагчдад дараалал харгалзахгүй үйлчилж, холбогдох байгууллагаас байцаагч томилон хяналт тавиулах.

ЗӨРЧИЛ ГАРГАСАН ААН-ҮҮДЭД ХУУЛИЙН ДАГУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Монополын эсрэг газраас шатахууны үлдэгдэлтэй атлаа олголтоо дур мэдэн зогсоосон аж ахуйн нэгжүүдэд хуулийн хүрээнд арга хэмжээ авч байна. Одоогоор хоёр хэрэгт Зөрчлийн тухай хуулийн дагуу хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд “Газ ойл” компанийн шатахуун түгээх станцад үлдэгдэлтэй шатахууныг зориудаар олгоогүй гэх зөрчлийн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Мөн “Петровис” компанийн нэг түгээгч хувийн дансаар төлбөр авч шатахуун борлуулсан гэх асуудлыг шалгаж байгаа аж. Өчигдөр ижил төрлийн зөрчил гаргасан шатахуун түгээх станцуудад ч хуульд заасан арга хэмжээ авч ажиллахаа холбогдох байгууллагаас мэдэгдлээ.

Түүнчлэн шатахууныг дамлан худалдаалах зөрчлийг таслан зогсоож, аж ахуйн нэгжүүд дотоод хяналт, зохион байгуулалтаа сайжруулахыг үүрэг болголоо. Түгээгч, эрхлэгч нар хууль бус борлуулалтад оролцсон нь тогтоогдвол хөдөлмөрийн хууль тогтоомж, холбогдох журмын хүрээнд хариуцлага тооцох шаардлагатайг анхааруулав.

ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ, ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛНЭ

Ирэх арваннэгдүгээр сард ОХУ, БНХАУ, БНСУ, Казахстан улсаас нийт 92.5 мянган тонн шатахуун захиалсан байна.

Мөн Толгойт өртөөнд байгаа вагон-цистернүүдийг яаралтай татан авч, буулгалт, түгээлтийг эрчимжүүлэх ажлыг энэ долоо хоногт багтаан дуусгахыг холбогдох албаныханд даалгалаа.

Шатахууны хангамж, түгээлттэй холбоотой асуудлыг амралтын өдрүүдэд цэгцэлж, дээрх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэн, Шуурхай штабын шийдвэрийн биелэлтийг хангаж ажиллахыг 

Шатахууны шуурхай штабын дарга, Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Б.Мөнхтамир холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо. 

Сэтгэгдэл 0
0/1000
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
49 мин өмнө 4
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
55 мин өмнө 4
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2 цагийн өмнө 48
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2 цагийн өмнө 49
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2 цагийн өмнө 10
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2 цагийн өмнө 16
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
3 цагийн өмнө 48
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
3 цагийн өмнө 11
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
3 цагийн өмнө 12
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
3 цагийн өмнө 11
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
3 цагийн өмнө 47
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
3 цагийн өмнө 45
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
4 цагийн өмнө 55
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
4 цагийн өмнө 60
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
6 цагийн өмнө 56
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
6 цагийн өмнө 18
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
6 цагийн өмнө 58
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
6 цагийн өмнө 55
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
7 цагийн өмнө 21
Ц.Давгадорж нарын 4 хүнд холбогдох шүүх хуралдааны шийдвэрийн тогтоох хэсгийг нээлттэй дамжуулж байна
7 цагийн өмнө 23
1 / 1