2026.11.23 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ян Вытопилыг өнөөдөр (2026.11.23) хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар хөдөлмөр эрхлэгч болон хөрөнгө оруулагчдын виз, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой асуудлаар мэдээлэл солилцож, хоёр улсын хөрөнгө оруулалт, иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг дэмжих, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцов.

Мөн Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг дэмжих хүрээнд хэрэгжүүлж буй бодлого, визийн нөхцөлийн талаар мэдээлэл солилцов. Тухайлбал, 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан аялал жуулчлалын зорилгоор Монгол Улсад зорчих Европын 34 улсын иргэдийг 30 хүртэлх хоногийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөлсөн бөгөөд Бүгд Найрамдах Чех Улс эдгээр улсын нэг юм.

2026 оны байдлаар Бүгд Найрамдах Чех Улсын 30 гаруй иргэн Монгол Улсад оршин сууж байгаа бол Бүгд Найрамдах Чех Улсад 15 мянга гаруй Монгол Улсын иргэн оршин сууж, ажиллаж, амьдарч байна.

Түүнчлэн хоёр улсын холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд албан хаагчдыг мэргэшүүлэх, сургалт, туршлага солилцох ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр тохиров.

Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Дамдинсүрэн, Бүгд Найрамдах Чех Улсын Элчин сайдын яамны Консул Ийржи Бэднарж нар оролцсон юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
4 цагийн өмнө 64
НЭН ШААРДЛАГАТАЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
5 цагийн өмнө 68
Хөвсгөл аймгийн Арбулаг сум шинэ "Эрүүл мэндийн төв"-тэй боллоо
6 цагийн өмнө 57
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа
6 цагийн өмнө 28
Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав
7 цагийн өмнө 35
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
7 цагийн өмнө 63
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад хавсран суух Элчин сайд Д.Энхтайван Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
8 цагийн өмнө 35
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
8 цагийн өмнө 31
Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
8 цагийн өмнө 44
Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
8 цагийн өмнө 75
Сургууль бүрд өндөр хурдны интернэт, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ
8 цагийн өмнө 32
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
8 цагийн өмнө 63
Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв
9 цагийн өмнө 70
Монголын U15 насны шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо
9 цагийн өмнө 79
Тэтгэлэг (Tetgeleg) аппликейшний үүсгэн байгуулагч Б.Батзаяаг хүлээн авч уулзлаа
10 цагийн өмнө 69
"Ногоон автобусны хэрэг"-ийг Анхан шатны шүүх хэлэлцэж, 124,58 сая төгрөгөөр торголоо
10 цагийн өмнө 73
Мотоцикл, мопед, скүүтерийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ
10 цагийн өмнө 77
“Өөрчилье, бүтээе” үндэсний аян Өвөрхангай аймгийн Баянгол суманд
10 цагийн өмнө 68
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
11 цагийн өмнө 36
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна
2026-11-23 72
1 / 1