Хөвсгөл аймгийн Арбулаг суманд улсын төсвийн 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан Эрүүл мэндийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо. Тус барилгын ажлыг “Голден Прогресс” ХХК гүйцэтгэжээ.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар болон холбогдох байгууллагуудын удирдлага, төлөөлөл оролцлоо. Энэ үеэр аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар Эрүүл мэндийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авахад зориулан 2 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Шинэ барилга ашиглалтад орсноор эрүүл мэндийн байгууллагын ажиллах орчин нөхцөл сайжирч, сумын иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг ая тухтай орчинд, чанартай, хүртээмжтэй хүргэх боломж бүрдэж байна.




