2026.11.23 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Ц.Гантулга, П.Энхтогтох, Б.Мандахбаяр, Э.Амарбат, П.Одонтунгалаг, Б.Батсүх, Ш.Батхолбоо нарт холбогдох хэрэгт прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Мандахбаярын өмгөөлөгч Э.Мягмардорж, Д.Нямдорж, А.Энхтүвшин, шүүгдэгч Ц.Гантулгын өмгөөлөгч Х.Базаррагчаа, шүүгдэгч Б.Батсүхийн өмгөөлөгч Р.Нямцэрэн, шүүгдэгч П.Одонтунгалаг өмгөөлөгч Д.Наранбулаг нарын хамтран гаргасан, мөн түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, шүүгдэгч Э.Амарбат, түүний өмгөөлөгч Н.Цэцэгмаа, Н.Ууганцэцэг, шүүгдэгч П.Энхтогтохын өмгөөлөгч Б.Цэцэнбилэг, хохирогч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн Хай Фэн Лингийн өмгөөлөгч Б.Борхүү, Ч.Анар, шүүгдэгч Ш.Батхолбоогийн өмгөөлөгч О.Сайнгэрэл нарын гомдлыг тус тус үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2026 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэлэлцлээ.

Э.Амарбат нарын 7 хүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн, тус хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд, эсхүл Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн, 21.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан прокурор, эсхүл өмгөөлөгч хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны явцад өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор мэргэжлийн үйл ажиллагаагаа хууль бусаар явуулсан, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон, тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан, 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд, эсхүл хэрэгжүүлэхийн тулд, эсхүл хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө, эд зүйл өгсөн, эдийн бус баялаг, тэдгээрийг өмчлөх эрхийг шилжүүлсэн, төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлсэн, эсхүл эдгээрийг амласан, санал болгосон гэмт хэрэгт холбогджээ.


Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцэл, хэргийн оролцогчдын гаргасан гомдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах эсэх үндэслэлд хамаарч буй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл 0
0/1000
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
4 цагийн өмнө 62
НЭН ШААРДЛАГАТАЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
5 цагийн өмнө 66
Хөвсгөл аймгийн Арбулаг сум шинэ "Эрүүл мэндийн төв"-тэй боллоо
6 цагийн өмнө 55
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа
6 цагийн өмнө 26
Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав
7 цагийн өмнө 34
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
7 цагийн өмнө 61
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад хавсран суух Элчин сайд Д.Энхтайван Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
8 цагийн өмнө 33
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
8 цагийн өмнө 30
Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
8 цагийн өмнө 42
Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
8 цагийн өмнө 74
Сургууль бүрд өндөр хурдны интернэт, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ
8 цагийн өмнө 31
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
8 цагийн өмнө 62
Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв
9 цагийн өмнө 70
Монголын U15 насны шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо
9 цагийн өмнө 79
Тэтгэлэг (Tetgeleg) аппликейшний үүсгэн байгуулагч Б.Батзаяаг хүлээн авч уулзлаа
9 цагийн өмнө 69
"Ногоон автобусны хэрэг"-ийг Анхан шатны шүүх хэлэлцэж, 124,58 сая төгрөгөөр торголоо
9 цагийн өмнө 73
Мотоцикл, мопед, скүүтерийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ
10 цагийн өмнө 77
“Өөрчилье, бүтээе” үндэсний аян Өвөрхангай аймгийн Баянгол суманд
10 цагийн өмнө 68
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
11 цагийн өмнө 36
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна
2026-11-23 72
1 / 1