2026.11.24 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан ирэх саруудын буюу улирлын ерөнхий төлөвөөр 12 дугаар сард төв, зүүн аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсэг болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу орох төлөвтэй байгаа бол нэг болон хоёрдугаар саруудад агаарын дундаж температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байх бол хур тунадас нэгдүгээр сард төв болон зүүн аймгуудын нутгаар, хоёрдугаар сард төвийн аймгуудын зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Иймд хур тунадас нэмэгдэж, цасан бүрхүүл зузаарах, гэнэтийн дулаарал, хүйтрэлээс шалтгаалан мөсөн бүрхүүл үүсэх, зам даваа халтиргаа гулгаатай болох зэрэг нөхцөл бүрдэж, малын бэлчээрлэлт, замын хөдөлгөөн, эрчим хүчинд богино хугацаанд хүндрэл учруулж болзошгүй тул тухайн үеийн цаг агаарын сэрэмжлүүлэг, гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээг цаг тухай бүрт авч ашиглахыг зөвлөж байна.

Арванхоёрдугаар сард агаарын дундаж температур Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Говьсүмбэрийн нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Дорнодын хойд, Сүхбаатарын баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутаг, Сэлэнгэ, Төв, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Нэгдүгээр сард агаарын дундаж температур Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Говьсүмбэр, Дундговь, Дорноговийн нутаг, Булганы зүүн хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Архангайн ихэнх, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Хоёрдугаар сард агаарын дундаж температур Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Хэнтийн нутаг, Булган, Сэлэнгэ, Төвийн зүүн, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Сэтгэгдэл 0
0/1000
Тайландын Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд
58 мин өмнө 43
“Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
1 цагийн өмнө 12
“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав
1 цагийн өмнө 12
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
1 цагийн өмнө 13
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат олгохоор боллоо
1 цагийн өмнө 12
Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна
1 цагийн өмнө 13
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны хамгийн сүүлийн башё өндөрлөлөө
1 цагийн өмнө 13
Монголын сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 12 тоглогчийн нэрийг албан ёсоор зарлалаа
1 цагийн өмнө 11
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав
1 цагийн өмнө 13
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
2 цагийн өмнө 55
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
2 цагийн өмнө 58
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
2026-11-23 91
НЭН ШААРДЛАГАТАЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-11-23 78
Хөвсгөл аймгийн Арбулаг сум шинэ "Эрүүл мэндийн төв"-тэй боллоо
2026-11-23 65
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа
2026-11-23 42
Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав
2026-11-23 45
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-11-23 72
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад хавсран суух Элчин сайд Д.Энхтайван Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-11-23 39
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
2026-11-23 38
Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
2026-11-23 48
1 / 1