2026.11.24 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ

Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар хуралдааны тэмдэглэлийн дагуу ашигт малтмалыг хууль бусаар олборлох үйл ажиллагааг таслан зогсоох, эвдрэлд орсон болон орхигдсон талбайг нөхөн сэргээх, байгаль орчинд учруулсан хохирлыг буруутай этгээдээр төлүүлэх, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, мэдээлэл солилцоог сайжруулах зорилго бүхий Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/10, А/127 тоот хамтарсан тушаалаар байгуулсан.

Ажлын хэсэг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны төлөөллөөс бүрдсэн ба Ажлын хэсгийн даргаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв, дэд даргаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга Ж.Болд нар ажиллаж байна. Ажлын хэсгийн энэ удаагийн хурлаар хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүн, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Улсын хэмжээнд 2021–2026 онд хүрээлэн буй орчны эсрэг 3045 гэмт хэрэг бүртгэгдсэний 911 буюу 29.9 хувийг ашигт малтмалыг хууль бусаар хайх, ашиглах гэмт хэрэг эзэлж байна. Ажлын хэсгийн хүрээнд зохион байгуулсан хамтарсан хяналт шалгалтаар хууль бус олборлолт явуулсан байж болзошгүй 203 үйлдлийг илрүүлж, цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөн хууль бус үйл ажиллагаанд ашигласан 74 техник, тоног төхөөрөмжийг буулгах арга хэмжээ авч, эзэн холбогдогчийг тогтоохоор ажиллаж байна.

Түүнчлэн 2026 онд Сэлэнгэ, Увс аймагт хууль бус олборлолтоос урьдчилан сэргийлэх хэлэлцүүлэг, өдөрлөг зохион байгуулж, 300 орчим хүнийг хамруулсан ба Экологийн цагдаагийн албанаас олон нийтэд түгээсэн мэдээлэл давхардсан тоогоор 2.5 сая хүнд хүрчээ.

Байгаль орчны мэдээллийн санwww.eic.mnсанд 2026 оны 05 дугаар сарын байдлаар хүний буруутай үйл ажиллагаа буюу хууль бус ашигт малтмал олборлосон болон эзэнгүй орхигдсон эвдэрсэн газрын хэмжээ 5392 га байна. Эдгээр талбайн нөхөн сэргээлтийг эрчимжүүлэх хүрээнд Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв, Булган, Баянхонгор аймгийн эвдэрсэн газруудад нөхөн сэргээлтийн ажлыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсад ашигт малтмалыг хууль бусаар хайх, ашиглах гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 17.7-47.5%-аар өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа ч энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх тэмцэл, гэмт хэргийн илрүүлэлт, төрөөс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ үр дүнгээ өгч байна гэж ажлын хэсгээс дүгнэж байна. Цаашид ашигт малтмалыг хууль бусаар хайх, ашиглах гэмт хэргийг бууруулах, таслан зогсоох чиглэлээр төрийн эрх бүхий байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хамтран шалгах үйл ажиллагааг тогтмолжуулах шаардлагатай байна.

Ажлын хэсгийн зүгээс холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах, байгаль орчны эсрэг гэмт хэрэгт ашиглагдсан техник, тоног төхөөрөмж, эд материалыг улсын орлого болгох зохицуулалтыг хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалтаас ялган тодорхой болгох саналыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад хүргүүлжээ.

Ажлын хэсгийн хуралдаанаас гарсан шийдвэр, санал дүгнэлтийг нэгтгэн Монгол Улсын Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар тогтов.

Сэтгэгдэл 0
0/1000
Тайландын Хаант Улсад зорчих иргэдийн анхааралд
44 мин өмнө 41
“Өвлийн идэш” арга хэмжээг энэ сарын 25-29-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулна
52 мин өмнө 12
“Гаалийн хяналтын бүсийн журам”-ыг хянав
1 цагийн өмнө 12
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 1865 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
1 цагийн өмнө 12
Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт компьютер томографын аппарат олгохоор боллоо
1 цагийн өмнө 11
Зудын гамшгийн эрсдэлийн бодит цагийн хяналт, мониторингийн системийг нэвтрүүлж, ашиглаж байна
1 цагийн өмнө 10
Японы мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны хамгийн сүүлийн башё өндөрлөлөө
1 цагийн өмнө 10
Монголын сагсан бөмбөгийн холбооноос шигшээ багийн бүрэлдэхүүнд багтсан 12 тоглогчийн нэрийг албан ёсоор зарлалаа
1 цагийн өмнө 9
Хууль бус ашигт малтмал олборлолтыг таслан зогсоох, байгаль орчны хохирлыг нөхөн төлүүлэх асуудлаар хамтарсан ажлын хэсэг хуралдав
1 цагийн өмнө 11
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
2 цагийн өмнө 53
Ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
2 цагийн өмнө 55
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
2026-11-23 90
НЭН ШААРДЛАГАТАЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
2026-11-23 78
Хөвсгөл аймгийн Арбулаг сум шинэ "Эрүүл мэндийн төв"-тэй боллоо
2026-11-23 65
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа
2026-11-23 42
Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав
2026-11-23 44
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2026-11-23 72
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад хавсран суух Элчин сайд Д.Энхтайван Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
2026-11-23 39
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
2026-11-23 38
Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
2026-11-23 48
1 / 1