2026.09.19 Бямба гараг
УБ цаг агаар, УБ
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Ази, Номхон далай ба дэлхийн стратегийн хүрээлэн хамтран “Монгол-Хятадын тинк танк форум-2026: XXI зуунд Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх арга зам ба боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг 2026 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Форумын нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн, Монгол Улсын ШУА-ийн Ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга Ш.Ариунаа, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Цао Ли, БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч Ли Шюэсун нар оролцож, үг хэлэв.

Дэд сайд С.Даваасүрэн хэлсэн үгэндээ Монгол, Хятадын харилцааг шинэ шатанд гаргахад хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагаа, тээвэр, эрчим хүчний дэд бүтцийн харилцан холболтыг хөгжүүлэх, бизнесийн таатай орчныг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахын ач холбогдлыг онцоллоо.

Форумын үеэр Монгол Улсын ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэн болон БНХАУ-ын Нийгмийн шинжлэх ухааны академийн Ази, Номхон далай ба дэлхийн стратегийн хүрээлэн хоорондын хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

Мөн хоёр орны судлаачид Монгол, Хятадын стратегийн уялдаа холбоо, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн харилцаа, экологийн соёл иргэншил зэрэг асуудлаар илтгэл хэлэлцүүлж, санал солилцлоо.

Тус форум нь Монгол, Хятадын судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, цаашдын хамтын ажиллагааны бодлогын санал, зөвлөмж боловсруулахад чиглэсэн чухал арга хэмжээ боллоо. Мөн форумын хүрээнд гарсан санал, зөвлөмжүүд нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хэрэгцээтэй мэдлэг ухааны дэмжлэг, бодлогын лавлагаа болох юм.

Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганд оролцоно
6 цагийн өмнө 45
“Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр” тохиож байна
8 цагийн өмнө 53
Морингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто замыг ашиглалтад орууллаа
8 цагийн өмнө 15
Явган хүний гарц руу ойртохдоо хурдаа хасаж, явган зорчигчид зам тавьж өгнө үү
8 цагийн өмнө 11
Монголын үндэсний спортыг сурталчлах парад Пусан хотод боллоо
8 цагийн өмнө 43
Япон улсын дэмжлэгээр 1000 IPad-ыг Ерөнхий Боловсролын 40 сургуульд хүргүүлнэ
2026-09-18 55
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа
2026-09-18 56
Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраав
2026-09-18 52
“Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 110 оюутанд батламж гардууллаа
2026-09-18 23
Монгол, Хятадын эдийн засгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх бодлогын саналыг хэлэлцлээ
2026-09-18 20
Арьс судлалын салбарын 100 жил, арьсны өвчин судлалын үндэсний төвийн 80 жилийн ойг тохиож байна
2026-09-18 20
Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий бага хурлын 70 дугаар чуулган үргэлжилж байна
2026-09-18 55
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 49 хувьд хүрлээ
2026-09-18 52
“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр эхэллээ
2026-09-18 54
Вакцин тариулснаас хойш 30 хоногийн дараа томуугийн вакцин хийлгэнэ
2026-09-18 23
Олон улсын шөнийн гүйлтийн бүртгэл эхэллээ
2026-09-18 58
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
2026-09-18 54
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална
2026-09-18 22
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
2026-09-18 22
Нийтийн тээврийн ЗҮ:1, ЗҮ:2, ЗҮ:3 чиглэлийг зогсооно
2026-09-18 55
1 / 1