2026.11.02 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Оюутнууд "Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замтай танилцлаа

1 цагийн өмнө 43

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн (ШУТИС) Барилга, архитектурын сургуулийн “Авто замын инженерчлэл”, “Гүүрийн инженерчлэл” мэргэжлээр суралцаж буй оюутнууд багш нарын хамт “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хэрэгжүүлсэн Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт (Толгойт) чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж, онолын мэдлэгээ бодит инженерийн шийдэл, технологитой холбон судалжээ.

Танилцах аяллын хүрээнд оюутнууд Бөхөг голын 35 метр урт гүүр, Монгол Улсын хамгийн урт төмөр замын гүүр болох Туул голын 476 метр урт гүүрийн хийц, бүтээц болон барилгын технологийн онцлогтой танилцсан байна.

Мөн Эмээлт орчимд баригдсан 50 метр урт, 11.5 метр өргөн, 6 метр өндөр хоёр түвшний нүхэн гарц, түүнтэй огтлолцох 960 метр урт, 23.8 метр өргөн, дөрвөн эгнээ авто замын инженерийн шийдэл, бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь судаллаа.

Түүнчлэн Толгойт чиглэлийн 24 болон 35 метр урттай дам нуруут гүүрүүдийн угсралтын технологи, зөрлөг, өртөөний замын дээд бүтцийн бүрэлдэхүүн болох бетон дэр, зам төмөр, бэхэлгээний хийц, ашиглалтын онцлогтой танилцаж, төслийн инженерүүдээс мэргэжлийн мэдээлэл авч, санал солилцов.

Энэхүү танилцах аялал нь ирээдүйн инженерүүдэд онолын мэдлэгээ практиктай холбох, төмөр зам, гүүр, авто замын инженерчлэлийн шийдлийг бодит орчинд судлах, салбарын мэргэжилтнүүдийн туршлагаас суралцах боломж олгосноороо ач холбогдолтой юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийн үйл ажиллагаа эхэллээ
50 мин өмнө 40
Хамтарсан хорооны X хуралдаанаар монгол, солонгос иргэдийн зорчих нөхцөлийг сайжруулах асуудлыг хөндөв
58 мин өмнө 3
Дарханы дулааны станц хэвийн горимд шилжлээ
1 цагийн өмнө 6
Эрчим хүчний яам болон Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Н-д шүүхээс 5 жилийн хорих ял ногдуулав
1 цагийн өмнө 3
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмыг шинэчлэхээр ажиллаж байна
1 цагийн өмнө 41
Оюутнууд "Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт" чиглэлийн төмөр замтай танилцлаа
1 цагийн өмнө 44
Гэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
2 цагийн өмнө 54
Нийслэлийн хэмжээнд гал түймрийн 48 дуудлага мэдээлэл бүртгэгджээ
3 цагийн өмнө 46
Т. Төгсхүслэн залуучуудын олимпын наадмын хүрэл медаль хүртлээ
4 цагийн өмнө 53
Дорноговь аймгийн Улаанбадрах сумын төвөөс Зөөвч-Овоо чиглэлийн 60 км авто замын барилгын ажил эхэллээ
4 цагийн өмнө 55
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 136
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 39
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 37
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 72
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 79
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 32
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 40
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 72
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 34
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 32
1 / 1