2026.10.30 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Монгол, Оросын боловсролын салбарын хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо

2026-09-15 77

Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Оросын Холбооны Улсын Гэгээрлийн Орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Андрей Алексеевич Корнеевтэй уулзлаа.

Уулзалтаар хоёр улсын ерөнхий боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол–Оросын хамтарсан сургуулиудын үйл ажиллагаа, орос хэлний сургалтын чанар, багшийн мэргэжлийн хөгжлийн талаар санал солилцов.

Талууд Монгол–Оросын хамтарсан 162 дугаар сургуулийн үйл ажиллагааг зохицуулах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн явцыг хэлэлцлээ. Тус сургуульд 2025–2026 оны хичээлийн жилд “Хилийн чанд дахь орос багш” төслийн хүрээнд ОХУ-ын 15 багш ажилласан юм.

Мөн Монгол–Оросын хамтарсан 3 дугаар сургуулийн үйл ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийн талаар ярилцав.

Түүнчлэн 2026–2028 онд Монголын орос хэлний нийт 110 багшийг ОХУ-ын боловсролын байгууллагад богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах санал болон А.И.Герцений нэрэмжит Улсын багшийн их сургуультай хэрэгжүүлж буй багшийн хөгжлийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Талууд хоёр яамны ажлын түвшний уялдаа холбоог бэхжүүлж, ерөнхий боловсролын салбарын хамтын ажиллагааг тогтвортой өргөжүүлэн хөгжүүлэхээ илэрхийлэв.

Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
4 мин өмнө 1
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
54 мин өмнө 6
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
1 цагийн өмнө 4
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2 цагийн өмнө 49
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2 цагийн өмнө 49
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2 цагийн өмнө 10
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2 цагийн өмнө 18
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
3 цагийн өмнө 48
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
3 цагийн өмнө 11
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
3 цагийн өмнө 12
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
3 цагийн өмнө 11
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
3 цагийн өмнө 47
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
3 цагийн өмнө 45
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
4 цагийн өмнө 56
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
5 цагийн өмнө 60
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
6 цагийн өмнө 56
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
6 цагийн өмнө 18
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
6 цагийн өмнө 58
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
7 цагийн өмнө 55
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
7 цагийн өмнө 21
1 / 1