2026.10.28 Лхагва гараг
УБ цаг агаар, УБ

Нөмрөгийн ДЦГ 448,993.6 га буюу 76.4 хувь нь түймэрт өртжээ

Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын хэмжээг тогтоох үүрэг бүхий ажлын хэсэгт нэмэлтээр шүүх шинжилгээний мэргэжлийн шинжээчид болон ой, ургамлын мэргэжлийн судлаачид очсон.

Мөн техник хэрэглэл, цахилгааны эх үүсвэрийг шийдвэрлэж, хоёр нисдэг тэргээр тодорхойлсон цэгүүдэд ажиллагааг үргэлжлүүлж байна.

2026 оны 10 дугаар сарын 25-ны Sentinel-2 хиймэл дагуулын 10 метрийн орон зайн нарийвчлалтай мэдээнд үндэслэн Дорнод аймгийн Халхгол сумын Нөмрөгийн ДЦГ орчмын хээрийн түймэрт өртсөн талбайг зураглав.

Нөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4 хувь нь түймэрт өртөж, 138,750.5 га буюу 23.6 хувь нь түймэрт өртөөгүй байна.

Мөн Нөмрөгийн ДЦГ-ын хилээс гаднах 55,966.8 га талбай түймэрт өртсөн. Ингэснээр зураглалд хамрагдсан нийт түймэрт өртсөн талбай 504,960.4 га болно.

Энэхүү зураглал нь Цаг уур орчны шинжилгээний газрын, Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн Хиймэл дагуулын хэрэглээ, тандан судалгааны хэлтэс хиймэл дагуулын мэдээлэлд үндэслэн 10 метрийн орон зайн нарийвчлалтай гаргасан албан ёсны баталгаат эх сурвалж юм.

Сэтгэгдэл 0
0/1000
Сүхбаатар Дорнод аймагт гарсан ой, хээрийн түймэрийг унтраажээ
37 мин өмнө 39
Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг хэлэлцэж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
1 цагийн өмнө 9
Засгийн газрын ээлжит хурал болж байна
1 цагийн өмнө 10
Нөмрөгийн ДЦГ 448,993.6 га буюу 76.4 хувь нь түймэрт өртжээ
1 цагийн өмнө 44
Өнөөдөр монголын долоон тамирчин барилдана
2 цагийн өмнө 46
Улаанбаатар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргана
2 цагийн өмнө 13
Сургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүллээ
2 цагийн өмнө 12
Нийтийн тээврийн автобусны М:3А, Ч:7А чиглэлд шинээр зогсоол нэмжээ
2 цагийн өмнө 41
ХХНББХ: Нийгмийн халамжийн тухай болон Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжив
2 цагийн өмнө 11
ОУ-ын төмөр замын худалдан авах ажиллагааны чуулганд оролцож байна
3 цагийн өмнө 47
Эрчим хүчний салбарын шинэчлэлд Азийн хөгжлийн банк техникийн туслалцаа үзүүлнэ
3 цагийн өмнө 14
Зудын урьдчилсан төлөв гарлаа
3 цагийн өмнө 50
Нярайн түнхний эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжээнд нутагшууллаа
2026-10-27 75
Санхүүгийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай анхдагч хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлж байнa
2026-10-27 27
“1000 сэтгүүлчийн форум” болно
2026-10-27 74
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон тэдний асран хамгаалагчдад ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
2026-10-27 73
Нийслэлийн харьяа эрүүл мэндийн байгууллагад 755 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна
2026-10-27 59
Авлигын хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ
2026-10-27 26
Томуугаар өвдсөн хүүхэд өрхийн эрүүл мэндийн төвдөө шаардлагатай эмийн эмчилгээг даатгалаар үнэ төлбөргүй авна
2026-10-27 62
Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэхээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төсөл өргөн мэдүүлэв
2026-10-27 58
1 / 1