2026.11.01 Ням гараг
УБ цаг агаар, УБ

НИТХ дахь АН-ын бүлгийн хурлаар Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг хэлэлцлээ

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар хэлэлцэх асуудлын хүрээнд НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2023.09.17/ хуралдаж, хэлэлцэх асуудлуудтай холбоотой санал, байр сууриа нэгтгэлээ. Бүлгийн хуралдаанаар тогтвортой хөгжлийг дэмжсэн хотын засаглалын хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээ, нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөнд тусгагдсан ажил, төсөв санхүүжилт, тэдгээрийн үр өгөөжийн талаар хэлэлцлээ.

Хуралдаанд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва оролцож, 2027 онд нийслэлд хэрэгжүүлэх зарим онцлох ажлын талаар мэдээлэл өгөв. Тэрбээр өнгөрсөн зун нийслэлд хур тунадас их орсонтой холбоотойгоор үер, усны эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бэлэн байдлыг ханган ажилласныг дурдаад цаашид үер, усны эрсдэлийг зөвхөн хүн хүчний нөөцөөр шийдвэрлэх бус техник, технологид тулгуурласан цогц шийдлээр ажиллах зорилт тавьж байгаа гэв. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг сайжруулж, автобусны буудал дээр иргэдийг удаан хугацаагаар хүлээлгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч ажиллана гэдгийг онцоллоо.

Бүлгийн хуралдааны үеэр, 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигыг үл тэвчих соёл, хандлагыг төлөвшүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээг илүү тодорхой болгох шаардлагатайг хөндсөн юм. Тухайлбал, нийслэлийн төр захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан авлигын эсрэг сургалт, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, олон нийтэд чиглэсэн мэдээлэл болон нөлөөллийн ажил, иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажлыг төлөвлөгөөнд нарийвчлан тусгах хэрэгтэй гэв. Үүнтэй холбоотойгоор нийслэлээс Авлигатай тэмцэх газартай хамтран авлигаас урьдчилан сэргийлэх сургалт, арга хэмжээг тогтмол зохион байгуулж, холбогдох ажлуудыг хэрэгжүүлж буй талаар холбогдох албаныхан мэдээлэв.

Төлөөлөгчид 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан зарим арга хэмжээ хэт ерөнхий байгаа тул хүрэх үр дүн, хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах төсөв, санхүүжилтийг тодорхой тусгаж, хэрэгжилтийг хэмжих боломжтой байдлаар төлөвлөхийг сануулав.

Мөн газар чөлөөлөлтөд зарцуулах хөрөнгийн талаар тодруулж, ямар байршилд, ямар зориулалтаар газар чөлөөлөх, хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахыг илүү тодорхой тусгах шаардлагатайг анхааруулав. Түүнчлэн хашаа буулгахтай холбоотой төсөв тусгагдсан боловч ямар байршилд, ямар зориулалтын хашааг буулгах талаар тодорхой мэдээлэл дутмаг байгааг онцоллоо. Нийслэлийн хаягжилтын асуудал иргэдийн өдөр тутмын амьдрал, төрийн болон нийтийн үйлчилгээтэй шууд холбоотой чухал асуудал атал 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд энэ чиглэлд санхүүжилт тусгагдаагүйг анхаарч, шаардлагатай төсөв хөрөнгийг тусгах санал гаргав.

Төлөөлөгч О.Зундуйдорж 2026 онд хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүн, 2027 онд ямар чиглэлд түлхүү анхаарч ажиллах талаар тодрууллаа. Тэрбээр, нийслэлийн хэмжээнд оюутнуудын биеийн тамир, спортыг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, “Улаанбаатар хотын брэндинг”-ийн хүрээнд төсөвлөсөн хөрөнгийн зориулалт, үр дүнг тодорхой болгох шаардлагатай гэв. Мөн Туул голын дагуух үерийн эрсдэлтэй бүсэд урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх төсөв, санхүүжилтийг хангалттай тусгахыг санал болгов.

Төлөөлөгчид нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулахдаа, ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг урьдчилан тооцож, урьдчилан сэргийлэх чиглэлд шаардлагатай төсөв, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэн тусгах нь чухал гэдгийг онцоллоо. 

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 126
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 34
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 31
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 66
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 73
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 27
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 34
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 68
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 27
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 28
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
2026-10-30 28
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
2026-10-30 66
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
2026-10-30 60
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
2026-10-30 71
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-10-30 75
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
2026-10-30 69
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
2026-10-30 31
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
2026-10-30 73
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30 83
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
2026-10-30 32
1 / 1