2026.10.23 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, Р.Сэддорж, Б.Дэлгэрсайхан, Н.Наранбаатар, Ц.Мөнхбат нараас Усны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв.

Усны тухай хууль 2012 онд батлагдсанаас хойш 14 жилийн хугацаанд шинэчилсэн найруулга хийгээгүй бөгөөд бусад хууль тогтоомжийг дагалдуулан нийт 12 удаа нэмэлт, өөрчлөлт оруулснаар үзэл баримтлал алдагдсан гэдгийг төсөл санаачлагч гишүүн Л.Мөнхбаясгалан энэ үеэр онцлов. Мөн Улсын Их Хурлын 16 гишүүнээс Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд хуулийн төслийг боловсруулсан бөгөөд нийт 70 гаруй хувьд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж байлаа.

viber_image_2026-10-23_12-53-52-032.jpg

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт монголчууд эртнээс усаа чандмань эрдэнэ хэмээн дээдэлж ирсэн уламжлалтайг дурдаад, говийн бүсийн гишүүдээс чухал хуулийн төслийг санаачилсанд талархлаа илэрхийлэв. Усны нөөц бүрдүүлэх, гол усаа сэргээх, ундны усаа цэвэршүүлэх чиглэлд Улсын Их Хурлын гишүүний хувьд анхаарал хандуулж, өнгөрсөн хугацаанд “Нэг сум-нэг нуур” гэсэн бодлого дэвшүүлэн ажилласны үр дүнд хоёр нуурыг сэргээсэн гэдгээ онцолж байлаа. Мөн хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулахад Улсын Их Хурлын даргын зүгээс онцгой анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллана гэлээ.

ус2.jpg

Хуулийн төсөлд усны нөөцийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, бохирдол, хомстолоос урьдчилан сэргийлэх, усаар хангагдах эрхийг баталгаажуулах чиглэлийг баримталжээ. Ус ашиглах шийдвэрт нөөцийн хэмжээ, чанар, нөхөн сэргэх боломж, экосистемийн хэрэгцээг харгалзаж, хүн амын унд, ахуйн хэрэгцээг тэргүүнд тавих зарчмыг тусгасан аж. Төсөлд ус хэмнэх, дахин ашиглах, хуримтлуулах, газар доорх усыг зориудаар арвижуулах үйл ажиллагааг дэмжих, төлбөрийн орлогын тодорхой хэсгийг усны нөөцийн хамгаалалтад зарцуулах зохицуулалтыг тусгасан байна.

0-02-06-c7533e4fae426bc62c05857da4af58e28cc162177db3e88ec7c1559a916329de_22a0a741457.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар ус ашиглах шийдвэр нөөцийн боломж, экологийн шаардлагад нийцэх, хамгаалалтын дэглэм тодорхой болох, мэдээлэлд тулгуурласан хяналт сайжрах эрх зүйн үндэс бүрдэнэ. Мөн ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжсэнээр хариуцлагатай хэрэглээ, усны нөөцийн тогтвортой хамгаалалт, усны аюулгүй байдлыг хангахад ахиц гарна гэж төсөл санаачлагчид үзжээхэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв

Сэтгэгдэл 0
0/1000
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
4 мин өмнө 35
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
14 мин өмнө 2
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
19 мин өмнө 1
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
41 мин өмнө 39
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
43 мин өмнө 4
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна
44 мин өмнө 5
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав
46 мин өмнө 34
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
1 цагийн өмнө 6
Олныг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна
1 цагийн өмнө 41
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2 цагийн өмнө 10
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
2 цагийн өмнө 7
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна
2 цагийн өмнө 7
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
2 цагийн өмнө 11
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой
2 цагийн өмнө 48
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК 300 ШИРХЭГ ХАГАС ВАГОНЫГ АШИГЛУУЛНА
2 цагийн өмнө 45
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
3 цагийн өмнө 48
“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо
3 цагийн өмнө 45
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
4 цагийн өмнө 12
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа
5 цагийн өмнө 13
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
5 цагийн өмнө 12
1 / 1