2026.10.23 Баасан гараг
УБ цаг агаар, УБ

“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо

“Дэлхийн хуримтлалын өдөр – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдын санхүүгийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хуримтлалын зөв дадлыг төлөвшүүлэх зорилготой “Санхүүгийн боловсрол” өдөрлөгийг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Хадгаламжийн даатгалын корпорац, Монголын банкны холбоо хамтран өнөөдөр /2026.10. 23/ зохион байгууллаа. Өдөрлөгт Чингэлтэй дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн 300 гаруй сурагч, нийгмийн ажилтнууд оролцож, санхүүгийн боловсролын талаарх мэдлэгээ бататган, хуримтлалын ач холбогдол, мөнгөө зөв удирдах дадлын талаар мэдээлэл авлаа.


Арга хэмжээний үеэр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Э.Анар сурагчдад хандан, санхүүгийн боловсролыг бага наснаасаа эзэмшиж, орлого, зарлагаа зөв төлөвлөж, ирээдүйн зорилгодоо хүрэхийн тулд одоогоос тогтмол хуримтлал үүсгэж хэвших нь ямар ач холбогдолтой болохыг онцлон хэлэв.

Мөн Монголбанкнаас сурагчдын санхүүгийн мэдлэгийг сорих зорилгоор Kahoot асуулт, хариултын тэмцээнийг зохион байгууллаа. Энэ нь оролцогчдын санхүүгийн мэдлэгийг бататган, санхүүгийн зөв шийдвэр гаргах талаарх мэдлэг, ойлголтыг нь нэмэгдүүлэхэд чиглэгддэг.

Өдөрлөгийн хүрээнд сурагчдад хадгаламжийн эрхийн бичиг гардуулсан нь хуримтлалын ач холбогдлыг таниулах, санхүүгийн зөв дадлыг дэмжихэд чиглэсэн онцлох үйл ажиллагааны нэг байдаг. Монголбанк нь иргэд, олон нийтийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, шаардлагатай мэдлэг, мэдээллийг түгээх, хариуцлагатай санхүүгийн шийдвэр гаргах чадварыг дэмжих чиглэлээр олон талт арга хэмжээг тогтмол, тууштай хэрэгжүүлэн ажиллаж байна.


Сэтгэгдэл 0
0/1000
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох өдөрлөг боллоо
43 мин өмнө 41
Ерөнхий сайд Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой
53 мин өмнө 4
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
58 мин өмнө 4
Дорнод аймгийн Баян-Уул суманд хээрийн түймэр гарчээ
1 цагийн өмнө 45
18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлоо
1 цагийн өмнө 8
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байна
1 цагийн өмнө 7
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэхийг хойшлуулав
1 цагийн өмнө 38
Хөгжлийн банкны гэх тодотголтой хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
1 цагийн өмнө 7
Олныг хамарсан жагсаал цуглаан, арга хэмжээнээс зайлсхийхийг зөвлөж байна
2 цагийн өмнө 45
Ус хэмнэх, дахин ашиглах, нөхөн сэргээх үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүлэв
2 цагийн өмнө 11
Хархорум хотын бүтээн байгуулалт, хөгжлийн төлөвлөгөөтэй танилцлаа
2 цагийн өмнө 9
Байгалийн хадлангийн бэлтгэл 57 хувь, тэжээлийн бэлтгэл 75 хувийн гүйцэтгэлтэй байна
2 цагийн өмнө 9
Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг улсын их хуралд өргөн мэдүүллээ
3 цагийн өмнө 12
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн: Хууль зүйн туслалцаа хүн бүрд тэгш, хүртээмжтэй хүрэх ёстой
3 цагийн өмнө 49
ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТЭД “МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК 300 ШИРХЭГ ХАГАС ВАГОНЫГ АШИГЛУУЛНА
3 цагийн өмнө 46
АТГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу 761.1 сая төгрөгийг орон нутгийн авто замын санд төвлөрүүлэв
4 цагийн өмнө 48
“Ирвэсийн найзууд” өдөрлөг хоёр дахь жилдээ боллоо
4 цагийн өмнө 46
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг хойшлууллаа
5 цагийн өмнө 12
Улсын хэмжээнд 195.5 мянга орчим малчин өрхийн 61.8 сая орчим толгой мал өвөлжиж, хаваржих төлөв гарлаа
6 цагийн өмнө 15
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо
6 цагийн өмнө 13
1 / 1