2026.11.23 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Сургууль бүрд өндөр хурдны интернэт, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ

Боловсролын салбарын цахим дэд бүтцийг өргөжүүлэх, сургалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор “GIGA санаачилга: Сургууль бүрд интернэт, хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй боловсрол” арга хэмжээ зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний үеэр Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам “GIGA сургууль” санаачилгыг хамтран хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн интернэтийн ашиглалт, үйлчилгээний ерөнхий гэрээг харилцаа холбооны оператор компаниудтай байгуулж, “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль” санаачилгыг дэмжих чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.

Сургуулиудын интернэтийн хурдыг нэмэгдүүлж, цахим боловсролын хүртээмжийг сайжруулна

НҮБ-ын Хүүхдийн сан болон Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2019 онд эхлүүлсэн “GIGA” санаачилга нь 2030 он гэхэд дэлхийн бүх сургуулийг интернэтэд холбож, хүүхэд бүрд цахим боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэх зорилготой. Монгол Улс тус санаачилгад 2022 онд нэгдсэн анхдагч орнуудын нэг юм.

Энэ хүрээнд Боловсролын мэдээллийн технологийн төв, “Мэдээлэл холбооны сүлжээ” ТӨК хамтран орон нутгийн сургуулиудын интернэтийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлыг үндэсний хэмжээнд хэрэгжүүллээ.

Ажлын үр дүнд сумын төвийн тоон урсгалын хурдыг 100 Mbps-ээс 1 Gbps, аймгийн төвийн хурдыг 1 Gbps-ээс 10 Gbps болгон нэмэгдүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын сургуулийн 98 хувь нь интернэт сүлжээнд холбогдож, интернэтийн үйлчилгээний дундаж хурд 140 Mbps хүрээд байна.

Ингэснээр орон нутгийн сургуулиуд нийслэлийн сургуулиудтай ижил нөхцөл, хурдаар интернэт ашиглах, суралцагчид цахим хичээл, нээлттэй контент, сургалтын хөтөлбөрт орон зай, байршлаас үл хамааран хамрагдах боломж бүрдэж байна.

Сургуулийн орчныг хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, аюулгүй байдалд нийцүүлэн шинэчилнэ

Боловсролын салбарт тулгамдаж буй сургуулийн барилгын насжилт, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээ, сургалтын орчны ялгаа, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлыг цогцоор шийдвэрлэх зорилгоор “Эрүүл, ногоон, хүртээмжтэй, аюулгүй, ухаалаг сургууль” буюу ЭНХАУС санаачилгыг хэрэгжүүлж байна.

Улсын хэмжээнд ашиглагдаж буй сургуулийн барилга байгууламжийн 50 орчим хувь нь 1990 оноос өмнө баригдсан бөгөөд төрийн болон орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн зориулалттай барилгын 35.5 хувь нь төвлөрсөн дулааны системд холбогдоогүй байна. Мөн 2026 онд төлөвлөсөн тогтмол зардлын 77.7 хувийг түлш, халаалтын зардал эзэлж байгаа нь сургуулийн эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх шаардлагатайг харуулж байна.

Medle 2.0 цахим контентын санг албан ёсоор нээлээ

Боловсролын яам НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2019 оноос хөгжүүлж ирсэн MEDLE цахим контентын нэгдсэн санг шинэчилж, MEDLE 2.0 хувилбарыг хэрэглээнд нэвтрүүллээ.

Одоогийн байдлаар тус санд ээлжит хичээл 11,265, сурах бичиг 147, теле хичээл 4,024, интерактив контент 230, интерактив дасгал ажлын хуудас 3,500, виртуал лаборатори 805, цахим ур чадвар олгох 413 хичээл буюу нийт 20,000 гаруй контент байршуулжээ.

Шинэчилсэн хувилбарт багш, сурагч, эцэг эхэд зориулсан тусгай булан нээж, хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн контент хайх, бие даан суралцах боломжийг сайжруулсан байна. Мөн хиймэл оюунд суурилсан ухаалаг хайлтын модуль, дуу хоолойгоор хайх боломжийг нэвтрүүлж, Google Classroom системтэй интеграц хийжээ.

Ингэснээр сурагчид мэдлэг, чадвараа бие даан бататгах, багш нар хичээлээ баяжуулах, эцэг эхчүүд хүүхдийнхээ суралцах үйл явцыг дэмжих боломж нэмэгдэж байна.

“Мэдлэ” цахим сургууль боловсролын хүртээмжийг шинэ шатанд гаргана

Боловсролын яамнаас хөдөөгийн сургуулийн ахлах ангийн сурагчдад сонгон судлах хичээлээ судлах боломж олгох зорилгоор 2022–2023 оны хичээлийн жилээс цахим сургалтыг эхлүүлсэн. Тус сургалтад 2022–2023 онд 14,737, 2023–2024 онд 15,539, 2024–2025 онд 17,453, 2025–2026 онд 16,998 суралцагч хамрагдсан бол 2026–2027 оны хичээлийн жилд 14,164 суралцагч 256 багшийн хичээлд хамрагдаж байна.

Энэхүү туршлагад үндэслэн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 130 дугаар тогтоолоор төрийн өмчийн “Мэдлэ” цахим сургуулийг байгуулсан. Тус сургууль нь газар зүйн байршил, амьдралын нөхцөлөөс үл хамааран бага, суурь, бүрэн дунд боловсролыг цахим болон зайн хэлбэрээр эзэмших боломж бүрдүүлэх юм.

Сургууль нь үндэсний сургалтын хөтөлбөрөөс гадна олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхий боловсролын хөтөлбөр хэрэгжүүлэх, боловсрол нөхөн эзэмшүүлэх сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй. Суралцагчид сургалтын агуулгыг бүрэн эзэмшсэн тохиолдолд хуульд заасан журмын дагуу суурь болон бүрэн дунд боловсролын гэрчилгээ авах боломжтой.

Түүнчлэн гадаад улс оронд амьдарч буй монгол хүүхдүүдэд зориулан эх хэл, үндэсний бичиг, түүх, соёл, урлаг, ёс заншил, өв уламжлалыг судлах Монгол хэл, соёлын нэгдмэл хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Ингэснээр хилийн чанадад амьдарч буй хүүхдүүд үндэсний боловсролын тогтолцоотой холбоотой байж, эх орондоо ирээд үргэлжлүүлэн суралцах боломж бүрдэх юм.

Эдгээр санаачилга, шинэчлэл нь боловсролын салбарын дижитал шилжилтийг эрчимжүүлэхийн зэрэгцээ хүүхэд бүрд амьдарч буй газар, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлэхэд чиглэж байна.


Сэтгэгдэл 0
0/1000
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
4 цагийн өмнө 64
НЭН ШААРДЛАГАТАЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
5 цагийн өмнө 67
Хөвсгөл аймгийн Арбулаг сум шинэ "Эрүүл мэндийн төв"-тэй боллоо
6 цагийн өмнө 56
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа
6 цагийн өмнө 27
Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав
7 цагийн өмнө 35
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
7 цагийн өмнө 63
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад хавсран суух Элчин сайд Д.Энхтайван Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
8 цагийн өмнө 34
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
8 цагийн өмнө 30
Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
8 цагийн өмнө 43
Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
8 цагийн өмнө 75
Сургууль бүрд өндөр хурдны интернэт, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ
8 цагийн өмнө 32
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
8 цагийн өмнө 62
Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв
9 цагийн өмнө 70
Монголын U15 насны шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо
9 цагийн өмнө 79
Тэтгэлэг (Tetgeleg) аппликейшний үүсгэн байгуулагч Б.Батзаяаг хүлээн авч уулзлаа
10 цагийн өмнө 69
"Ногоон автобусны хэрэг"-ийг Анхан шатны шүүх хэлэлцэж, 124,58 сая төгрөгөөр торголоо
10 цагийн өмнө 73
Мотоцикл, мопед, скүүтерийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ
10 цагийн өмнө 77
“Өөрчилье, бүтээе” үндэсний аян Өвөрхангай аймгийн Баянгол суманд
10 цагийн өмнө 68
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
11 цагийн өмнө 36
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна
2026-11-23 72
1 / 1