2026.10.31 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

Хүүхдийг 0-5 насанд номтой ойр өсгөснөөр хэл ярианы хөгжил, сэтгэн бодох чадвартай болгохын сацуу суралцахуйн амжилт болоод амьдралын чанарын суурийг тавьж өгдөг

Монгол хүүхдийн хэл ярианы хөгжил, үгийн нөөц багасаж, хүүхэд хэлд орой орох, өөрийгөө илэрхийлэх чадвар суларч байгаа нь нийгмийн түүвэр судалгаагаар илэрч байна. 

Тухайлбал, Сүүлийн хоёр жилийн хугацаанд сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний хэл ярианы сургалтын чиглэлийн хүүхдийн хөгжлийн дундаж үзүүлэлт 67,8 хувьтай байгаа нь 10 хүүхэд тутмын 3 нь хэл ярианы хөгжлөөр сургуульд суралцах бэлтгэл хангагдаагүй байгаа юм.

Харин хүүхдийн тархи хамгийн эрчимтэй хөгжиж буй 0-5 насанд номтой ойр өсгөх нь хэл ярианы хөгжил, нийгэмшихүй, сэтгэн бодох чадвар зэрэгт эергээр нөлөөлж цаашдын суралцахуйн амжилт болоод амьдралын чанарын суурийг тавьж өгдөг. 

Хүүхэд байнгын ном унших дадалтай болсноор:

• Хэл ярианы баялаг нэмэгдэнэ: Байнга ном сонсдог хүүхдүүдийн үгийн сан хурдан тэлж, өөрийгөө илэрхийлэх чадвар нь сайжирдаг.

• Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар хөгжинө: Номын дүрүүдийн үйлдэл, мэдрэмжээр дамжуулан хүүхэд бусдыг ойлгох (эмпати) болон өөрийн сэтгэл хөдлөлийг таньж сурдаг.

• Сургуульд амжилттай бэлтгэгдэнэ: Бичиг үсгийн суурь чадвар (үсэг таних, авиаг ялгах) эрт бүрэлдсэнээр сургуульд орохдоо дасан зохицох чадвар нь өндөр байдаг.

• Гэр бүлийн нандин холбоо үүснэ: Ном унших үйл явц нь зөвхөн мэдлэг олгохоос гадна эцэг эх, хүүхдийн хооронд аюулгүй, дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг.

Иймд Боловсролын яам, Азийн сантай хамтран бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцэх зорилго бүхий зөвлөлдөх уулзалтыг хувийн хэвшлийн төлөөллийн оролцоотой зохион байгууллаа. 

Энэхүү уулзалт нь хувийн хэвшлийн төлөөлөл нийгмийн сайн сайхны төлөө төрийн бодлого хэрэгжилтэд хамтран ажиллах цаашдын хамтын ажиллагаа болоод Монголын ирээдүй хойч хүүхэд багачууд номтой ойр өсөн хөгжих боломжийг бүрдүүлэхэд чухал юм.


Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 107
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 31
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 27
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 64
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 69
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 24
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 31
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 65
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 23
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 24
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
2026-10-30 26
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
2026-10-30 63
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
2026-10-30 55
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
2026-10-30 68
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-10-30 70
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
2026-10-30 67
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
2026-10-30 27
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
2026-10-30 70
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30 65
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
2026-10-30 31
1 / 1