2026.09.22 Мягмар гараг
УБ цаг агаар, УБ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Сандагийн Бямбацогтын урилгаар Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр (2026.09.22)Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.

Хүндэт зочныг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн парламентын найрамдлын бүлгийн дарга М.Энхцэцэг, Монгол Улсаас Австралийн Холбооны Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваасүрэн болон албаны бусад хүмүүс угтан авав. 

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик нар албан ёсны хэлэлцээ хийнэ. Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Ерөнхий сайд Н.Учралтай уулзана.

Энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэх Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын даргын түвшинд Монгол Улсад хийж буй гурав дахь айлчлал нь хоёр улсын улс төрийн харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой.

Монгол Улс, Австрали Улс 1972 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ "Өргөн хүрээний түншлэл"-ийн харилцаатай байна хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.


Сэтгэгдэл 0
0/1000

Одоогоор сэтгэгдэл алга.

“АЙЧИ-НАГОЯА-2026”: Дугуйн эмэгтэй тамирчид бариандаа орлоо
5 мин өмнө 34
Х:17 автобус Цонжин болдог орчимд зогсох боломжтой боллоо
14 мин өмнө 35
“Улаанбаатарын бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлох, шинэчлэх технологийг нэвтрүүлэх төсөл” хэрэгжинэ
17 мин өмнө 3
“Шунхлай” ХХК-ийн 100 тэрбум төгрөгийн бондын анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
24 мин өмнө 3
Шүүгдэгч С.Эрдэнэхүү эхнэр Н-г удаа дараа зодсон гэх үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэж хэрэгсэхгүй болгожээ
29 мин өмнө 4
"Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хууль зөрчих" зөрчил буурчээ
45 мин өмнө 40
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
1 цагийн өмнө 42
"WorldSkills Shanghai 2026" ерөнхий ассамблэй эхэллээ
1 цагийн өмнө 6
Иргэний нисэхийн 50 мэргэжилтнийг БНХАУ-д сургах, хамтран ажиллах санамж бичиг байгуулав
2 цагийн өмнө 7
АШУҮИС-ийн харьяа ахлах сургуулийн уламжлалт анагаах ухааны сургалттай дудн ангийн хичээлийн шинэ жилийн нээлт боллоо
2 цагийн өмнө 11
Зуслангийн чиглэлд ЗҮ:4 “Гүнт-Жигжид-Шадивлан-7 Буудал” чиглэл иргэдэд үйлчилнэ
2 цагийн өмнө 42
ГИХГ: Наймдугаар сард 74 өргөдөл, гомдол шийдвэрлэлээ
3 цагийн өмнө 45
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
3 цагийн өмнө 11
Тариаланчдын анхааралд: Нойтон цасны өмнө бэлтгэлээ хангана уу
3 цагийн өмнө 9
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн БНХАУ-ын Ляонин мужийн намын хорооны дарга Шү Куньлинь тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа
3 цагийн өмнө 10
БНТУ-тай хил хамгаалах салбарт хамтран ажиллахаар боллоо
3 цагийн өмнө 13
“Айчи-Нагояа-2026”: Урт бууны тамирчид холимог багийн төрөлд өрсөлдлөө
3 цагийн өмнө 7
АТГ: Мөрдөн шалгах ажиллагаанд 994 хэрэг шалгагдаж байна
3 цагийн өмнө 46
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
3 цагийн өмнө 43
Ургамал хамгааллын газрынхан төвийн бүсэд ажиллалаа
4 цагийн өмнө 55
1 / 1