2026.11.23 Даваа гараг
УБ цаг агаар, УБ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад хавсран суух Элчин сайд Д.Энхтайван Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхтайван 2026 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр тус улсын Ерөнхийлөгч, Нобелийн энх тайвны шагналт Жозе Рамуш-Ортад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд Д.Энхтайван нь Монгол Улс, Зүүн Тимор Улсын хооронд 2003 оны 09 дүгээр сарын 4-ний өдөр дипломат харилцаа тогтоосноос хойш тус улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан Монгол Улсын анхны Элчин сайд болж байна.

Итгэмжлэх жуух бичиг өргөн барих ёслолын үеэр Элчин сайд Д.Энхтайван Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн халуун дотно мэндчилгээг Зүүн Тимор Улсын Ерөнхийлөгчид уламжилж, тус улс Зүүн Өмнөд Азийн орнуудын хамтын нийгэмлэг (АСЕАН)-ийн бүрэн эрхт гишүүнээр элссэнд баяр хүргэв. Түүнчлэн хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг, боловсрол болон бусад салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд мөн Зүүн Тимор Улсад НҮБ болон Азийн хөгжлийн банкны хүрээнд Монгол Улсын иргэд ажиллаж, өөрсдийн мэдлэг, мэргэжлийн ур чадвар, туршлагаараа тус улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, институцийн чадавхыг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулж байгааг онцлон тэмдэглэв.

Ерөнхийлөгч Жозе Рамуш-Орта Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээнд талархал илэрхийлж, хариу мэндчилгээ уламжлахын зэрэгцээ Элчин сайд Д.Энхтайванд дипломат үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Элчин сайд Д.Энхтайван Зүүн Тимор Улсад НҮБ болон Азийн хөгжлийн банкинд ажиллаж буй Монгол иргэдтэй уулзаж, тэдний үйл ажиллагаа, ололт амжилттай танилцан, тус улсын хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж байгаад талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл 0
0/1000
Нийтийн албан тушаалтанд хахууль өгсөн хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ
4 цагийн өмнө 64
НЭН ШААРДЛАГАТАЙ НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХҮНИЙ НӨӨЦ, СУРГАЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
5 цагийн өмнө 68
Хөвсгөл аймгийн Арбулаг сум шинэ "Эрүүл мэндийн төв"-тэй боллоо
6 цагийн өмнө 57
Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ян Вытопилыг хүлээн авч уулзлаа
6 цагийн өмнө 27
Монгол, Солонгосын талууд консулын хэлэлцээр байгуулав
7 цагийн өмнө 35
Факторингийн тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
7 цагийн өмнө 63
Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Зүүн Тимор Улсад хавсран суух Элчин сайд Д.Энхтайван Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив
8 цагийн өмнө 35
Санхүү, төсөв, татвар, гаалийн чиглэлийн зөвшөөрөл ба бизнесийн орчин сэдэвт арга хэмжээ эхэллээ
8 цагийн өмнө 31
Монгол Улс, БНСУ-ын Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв
8 цагийн өмнө 44
Алба хаагчид 12 иргэний амь насыг хамгаалж, 18 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
8 цагийн өмнө 75
Сургууль бүрд өндөр хурдны интернэт, хүүхэд бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлнэ
8 цагийн өмнө 32
Э.Амарбат нарын 7 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ
8 цагийн өмнө 63
Эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтанд холбогдох гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв
9 цагийн өмнө 70
Монголын U15 насны шигшээ баг Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорилоо
9 цагийн өмнө 79
Тэтгэлэг (Tetgeleg) аппликейшний үүсгэн байгуулагч Б.Батзаяаг хүлээн авч уулзлаа
10 цагийн өмнө 69
"Ногоон автобусны хэрэг"-ийг Анхан шатны шүүх хэлэлцэж, 124,58 сая төгрөгөөр торголоо
10 цагийн өмнө 73
Мотоцикл, мопед, скүүтерийн хөдөлгөөнийг түр хязгаарлажээ
10 цагийн өмнө 77
“Өөрчилье, бүтээе” үндэсний аян Өвөрхангай аймгийн Баянгол суманд
10 цагийн өмнө 68
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад сургалт зохион байгууллаа
11 цагийн өмнө 36
Орон нутгийн замд үүссэн цас, мөсийг цэвэрлэж байна
2026-11-23 72
1 / 1