Ерөнхий боловсролын сургуулийн 6–12 дугаар ангийн сурагчид шинжлэх ухааны мэдлэгээ зөвхөн онолын түвшинд эзэмших бус, туршилт, судалгаа хийж, бодит үр дүнд хүрэх замаар суралцах нь чухал юм. Олон улсын жишгээр энэ насны сурагчид сургалтын явцдаа шинжлэх ухааны олон төрлийн туршилт, судалгааг бие даан болон багаар гүйцэтгэх шаардлагатай байдаг. Гэвч Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулиудад туршилт, судалгааны ажлын тоо, хүртээмж хангалтгүй, сургалтын хэрэглэгдэхүүн болон практик дадлага хийх орчин харилцан адилгүй байна.
Иймд сурагчдын шинжлэх ухааны мэдлэг, практик ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор GERLAB Engineering Workshop-той хамтран 6–12 дугаар ангийн сурагчдад зориулсан шинжлэх ухааны 240 орчим туршилт, судалгааны контентын сан, гарын авлага боловсруулж, төрөлжсөн ахлах сургуулиудад хүргэхээр ажиллаж байна.
Эхний ээлжид нийт 35 төрөлжсөн ахлах сургуульд уг контентын санг бүрдүүлж, сургалтын үйл ажиллагаанд ашиглуулах зорилт тавьж байна.
GERLAB нь дижитал үйлдвэрлэл, инженерчлэл, 3D хэвлэл, электроник, загварчлал, туршилтын үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг инженерийн лаборатори юм. Сурагч, оюутан, судлаачдад шинжлэх ухаан, технологийн мэдлэгээ бодит бүтээл, туршилтаар хэрэгжүүлэх боломж бүрдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд сурагчид: