2026.10.31 Бямба гараг
УБ цаг агаар, УБ

Монгол, Беларусийн Гадаад харилцааны яамд хоорондын Улс төрийн зөвлөлдөх уулзалт болов

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Бүгд Найрамдах Беларусь Улсын Гадаад хэргийн яам хоорондын Улс төрийн зургаадугаар зөвлөлдөх уулзалт Минск хотноо 2026 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр болов.

Зөвлөлдөх уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин, беларусийн талаас Гадаад хэргийн нэгдүгээр орлогч сайд Сергей Лукашевич нар тэргүүлэв. Уулзалтын үеэр талууд Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдал, ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Хоёр талын харилцааны хүрээнд улс төр, худалдаа, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, боловсрол, соёл, спорт, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх сонирхлоо талууд нотлов. Ялангуяа, өнгөрсөн 7 дугаар сарын 22-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын Худалдааны түр хэлэлцээр”-ийн хүрээнд хоёр улсын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах таатай нөхцөл бүрдэж байгаад санал нэгдэв.

Түүнчлэн, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээн дэх хоёр улсын хамтын ажиллагааны талаар ярилцаж, олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцлоо.

Сэтгэгдэл 0
0/1000
Иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээний шинэ механизмыг эхлүүлнэ
2026-10-30 110
КАРТИФ хэлэлцээрийн Монголын талын хэлэлцээний баг, дэд ажлын хэсгийн ахлагч нарын уулзалт боллоо
2026-10-30 32
Германы Төв банктай хамтран банкны хяналт шалгалтын чиглэлээр сургалт зохион байгууллаа
2026-10-30 28
Төв банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүллээ
2026-10-30 64
Х:7 чиглэлийн автобус Яармагийн 3-р буудал хүртэл зорчихоор болов
2026-10-30 70
Төрөлжсөн ахлах сургуулийн сурагчид шинжлэх ухааны 240 орчим туршилтыг бодитоор хийх боломжтой болно
2026-10-30 24
Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлэв
2026-10-30 31
Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллаж, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2026-10-30 65
Энхийг сахиулагчид ажиллагааны газар орныг зорилоо
2026-10-30 26
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзав
2026-10-30 25
Монголын эзэнт гүрний холбогдолтой эд өлгийн зүйлс Маримонтын музейд хадгалагдаж байна
2026-10-30 26
Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улс хоорондын гадаад худалдааны нийт бараа эргэлт өнгөрсөн онд 32 сая ам.долларт хүрчээ
2026-10-30 63
Энэ онд Монгол Улсад 919.104 жуулчин иржээ
2026-10-30 58
“Star Trek” киноны од, жүжигчин Сэр Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
2026-10-30 69
16 настай охины амь насыг хөнөөсөн хэрэг: Дээд шүүх Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарыг цагаатгасан шийдвэрийг хүчингүй болголоо
2026-10-30 70
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн 7.8 сая зөрчил бүртгэгджээ
2026-10-30 67
Шадар сайд, УОК-ын дарга Н.Номтойбаяр Дархан-Уул аймагт ажиллаж байна
2026-10-30 29
Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
2026-10-30 71
НӨАТ-ын III улирлын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ
2026-10-30 82
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Э-т холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв
2026-10-30 31
1 / 1